Хөтөлбөрийн зорилго

Үндэсний болон олон улсын дээд боловсролын стандарт, ажил олгогчдын шалгуур шаардлагыг хангасан банкны менежментээр мэргэшсэн, хөрвөх чадвартай, өндөр ёс зүйтэй бизнесийн удирдлагын чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

ХӨТӨЛБӨРӨӨР ОЛГОХ МЭДЛЭГ

  • Бакалаврын зэрэгтэй мэргэжилтний мэдвэл зохих хүмүүнлэг,
          нийгмийн ухаан, гадаад хэл, математик компьютерын
          суурь мэдлэг
  • Санхүүгийн зах зээл дээр байгууллагаа төлөөлөн ажиллах,
          компанийн засаглалд үнэлгээ өгөх болон байгууллагын
          санхүүд хяналт, шалгалт хийх арга зүйн мэдлэг
  • Банкны мэргэжлийг эзэмшихэд шаардагдах санхүүгийн үндэс,
          эрсдэлийн шинжилгээ, менежментийн мэдлэг
  • Банкны НББ, банкны удирдлага, эрсдэлийн удирдлага, зээлийн
          бодлого, шинжилгээ, хөрөнгийн үнэлгээ, банкны аудит,
          хөрөнгө оруулалт, олон улсын санхүүгийн удирдлагын талаар
          онол арга зүйн мэдлэг
  • Санхүүч болон банкир хүний мэргэжлийн болон бизнесийн ёс
          зүйн мэдлэг

ХӨТӨЛБӨРӨӨР ЭЗЭМШИХ ЧАДВАР, ДАДАЛ

  • Санхүү, удирдлага, татварын тайланг шалгаж хүлээн авах,
          тайлангийн үзүүлэлтүүдийн шалтгааныг шинжилж,
          дүгнэлт өгөх
  • Банк санхүүгийн мэдээллийн технологийг ашиглан өгөгдөл,
          тайлан боловсруулах, шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр
          бие даан суралцах
  • Банкны нягтлан бодох бүртгэл хөтлөх,зээлийн судалгаа,
          шинжилгээ хийх
  • Байгууллагын санхүүгийн шинжилгээ хийж, нөөцийн удирдлагыг
          хэрэгжүүлэх, үйл ажиллагааны үр ашгийг тооцож, эрсдэлийг
          тодорхойлох, бууруулах арга замыг тогтоох
  • Санхүүжилтийн шийдвэр гаргах, байгууллагын санхүүгийн
          шинжилгээ хийх, нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх, үйл
          ажиллагааны үр ашгийг тооцох, эрсдэлийг тодорхойлох
  • Судалгааны үр дүнг тайлагнах, дотоод хяналтын үйл ажиллагаа
          явуулах
  • Багаар ажиллах, ёс зүйн зарчмуудыг мөрддөг, хамт олны
          шийдвэрийг хүндэтгэх, удирдах болон удирдуулах
Бакалаврт бүртгүүлэх

Хөтөлбөрийн давуу тал

Энэхүү бакалаврын хөтөлбөрөөр суралцснаар Мандах Их Сургууль болон Швейцари улсын “Open University Switzerland Economics and Technology” сургуулийн хамтарсан ХОС ДИПЛОМ олгох хөтөлбөрт тавигдах шаардлагыг хангасанаар хамрагдах боломжтой юм.

Хөтөлбөрийн нэр: Банк
Индекс: 041203                                     
Элсэгчийн боловсролын түвшин: Бүрэн  дунд                                        
Суралцах хэлбэр: Өдөр
Суралцах жил: 4


 

Мэргэжлийн суурь хичээл

Заавал суралцах хичээлүүд

  • Нягтлан бодох бүртгэлийн үндэс
  • Санхүүгийн үндэс
  • Санхүүгийн бүртгэл
  • Статистикийн үндэс
  • Эконометрикс
  • Менежментийн үндэс
  • Маркетингийн үндэс
  • Санхүүгийн удирдлага I

 

Сонгон суралцах хичээлүүд

  • Олон улсын эдийн засаг
  • Байгууллагын төлөв байдал
  • Стратегийн менежмент
  • НББ-ийн мэдээллийн систем
  • Татварын бүртгэл
  • Судалгааны арга зүй

 

 

Мэргэжлийн хичээл

Заавал суралцах хичээлүүд

  • Санхүүгийн эконометрикс
  • Олон улсын банкны менежмент
  • Дижитал банк
  • Банкны менежмент I
  • Банкны НББ
  • Банкны хяналт шалгалт, аудит
  • Зээлийн бодлого, шинжилгээ
  • Санхүүгийн удирдлага II
  • Банкны менежмент II
  • Банкны эрсдэлийн менежмент
  • Банкны хөрөнгө оруулалтын менежмент
  • Төслийн менежмент
  • Мэргэжлийн англи хэл II 

 

Сонгон суралцах хичээлүүд

  • Үйлдвэрлэлийн менежмент
  • Бизнесийн бодлого, төлөвлөлт 
  • Бизнесийн англи хэл
  • Эрсдэлийн удирдлага ба даатгал
  • Компанийн засаглал
  • Хөрөнгө үнэлгээний арга зүй
  • Санхүүгийн шинжилгээ, төлөвлөгөө
  • Хувь хүний санхүү
  • Санхүүгийн инженерчлэл
  • Машин сургалт

Ажлын байр

  • Банкны теллер
  • Нягтлан бодогч
  • Аудитор, хянан шалгагч
  • Санхүүгийн байгууллагын эрсдэлийн
          шинжээч
  • Хөрөнгө зохицуулалтын менежер
  • Зээлийн эдийн засагч
  • Хөрөнгийн үнэлгээний менежер, брокер
  • Банкны бусад удирдах албан тушаалууд