Мандах ИС нь тогтвортой хөгжилд оруулж буй хувь нэмрийг татвараа цаг хугацаанд нь төлөх, байгаль орчинд ээлтэй байх, ажлын байран дахь цахилгаан, дулаанаа хэмнэх, ажилчдаа эрүүл мэндийн үйлчилгээ-даатгалд байнга хамруулах, хог хаягдлын хэмжээгээ бууруулах, дахин боловсруулах зэргээр санаачлага гарган ажиллаж байна. 

БОНЗ

Тогтвортой хөгжил

БОНЗ форум

Тогтвортой хөгжил ЭШ хурал

Байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг бүтээлчээр эрэлхийлж, хог хаягдлын менежментийг сайжруулах, Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хэрэглэсэн ус, ундааны бөглөө болон HDPE хуванцар савыг ангилан цуглуулж “INMO recycling start up” компанид дахин боловсруулалтанд оруулж хуванцар хавтан болгож, интерьер дизайн болон инженерийн хөтөлбөрийн оюутнуудаар CNC суурь машин дээр төрөл бүрийн хаяг шошго гэх мэт бүтээгдэхүүнүүдийг хийлгэж байна.  

INMO recycling start up

Мандах их сургууль нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэхэд ой мод хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг учир  2019 оноос мод тарих  ажлыг уламжлал болгон хийхээр санаачилсан бөгөөд  “МОД ТАРЬЖ АМЬД ӨВ ҮЛДЭЭЕ” уриан дор жил бүр мод тарих шаардлагатай газруудыг судалж, “Мандах төгөл” нэрийн дор багш, ажилтан, оюутан, төгсөгч, оролцогч талуудтай хамтран байгаль орчинд тодорхой хөрөнгө оруулалт хийдэг. Нийт “Мандах төгөл” нэрээр 4500 орчим мод тарьсан байна.

МАНДАХ ТӨГӨЛ

МАНДАХ ТӨГӨЛ2

МАНДАХ ТӨГӨЛ3

ТЭРБУМ МОД