2021 онд Тус сургуулийн Удирдах зөвлөлийн тогтоолоор Мандах Их Сургуулийн бүрэлдэхүүний “Ахисан түвшний сургууль” байгуулагдан тус сургуулийн захирлаар Доктор, дэд профессор С.Цолмон ажиллаж байсан бөгөөд 2023 оноос Доктор, дэд профессор О.Бурмаа ажиллаж байна. Энэхүү сургууль нь магистр, докторын сургалт, судалгааны хөтөлбөрийг сайжруулах, үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх, хөндлөнгийн үнэлгээ, магадлан итгэмжлүүлэх ажлыг зохион байгуулах, ахисан түвшинд мэргэжил дээшлүүлэх, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, магистрант, докторантын сургалт, эрдэм шинжилгээний ажлын чанар, үр дүнг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Ахисан түвшний сургууль нь магистр болон докторын хөтөлбөрийн дэд хороодыг удирдлага, арга зүйгээр ханган, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг сайжруулах, хурал семинар, хэлэлцүүлгийг тогтмол явуулж, ахисан түвшний элсэгчдийн тоо, чанарыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна.