Зорилго

Үндэсний болон олон улсын жишигт нийцсэн сургалтын хөтөлбөрөөр ахисан түвшний суралцагчдад шинжлэх ухааны болон инновац шингэсэн орчин үеийн мэдлэгийг түгээж, ёс зүйтэй, хариуцлагатай, чадварлаг судлаачдыг бэлтгэхийг эрмэлзэнэ.

Зорилго

Зорилтууд

Зорилт 1. Үндэсний болон олон улсын жишигт нийцсэн магистр, докторын хөтөлбөрийг сургалт, судалгаа, бүтээлч сэтгэлгээ, дэвшилтэт технологийг ашиглан тасралтгүй шинэчлэн сайжруулахыг чухалчилна.

Зорилт 2.  Магистр, докторын хөтөлбөрөөр суралцагчдын эрдэм шинжилгээ, судалгааны ур чадварыг судалгааны баг бүрдүүлэн хөгжүүлж, судлаач магистр, докторын тоог нэмэгдүүлэхэд чиглэнэ.

Зорилт 3. Магистр, докторын сургалтын хөтөлбөрийн оролцогч талуудын сэтгэл ханамжийг дээшлүүлэн тэгш хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхийг зорино. 

Зорилт 4. Гадаад, дотоодын их сургууль, эрдэм шинжилгээний болон бусад байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллана.

Зорилтууд