Магистр, докторын хөтөлбөр нь орчин үеийн боловсролын чиг хандлагад нийцсэн, судалгаанд суурилсан сургалтын тогтолцоонд тулгуурлан хэрэгждэг. Суралцагчдад уян хатан нөхцөл бүрдүүлэх зорилгоор сургалтыг цахим, танхим хосолсон болон 100 хувь цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
Сургалтын үйл ажиллагааг дотоод, гадаадын нэр хүндтэй их сургуулиудад эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтэн багш, профессорын бүрэлдэхүүн удирдан явуулж, суралцагчдыг судалгаанд суурилсан мэдлэг, ур чадвараар хөгжүүлэхэд чиглэдэг.
Гадаадын их сургуулиудтай хамтарсан богино болон урт хугацааны зэргийн бус сургалтад хамрагдах боломжтой ба хос, хамтарсан дипломын хөтөлбөрүүдээр суралцах боломж бүрдэнэ..
Хөтөлбөрийн агуулга нь орчин үеийн мэдээллийн систем, технологид тулгуурласан сургалтаар дамжуулан судалгаанд суурилсан шийдвэр гаргах арга зүйг эзэмшүүлэхэд чиглэдэг. Түүнчлэн суралцагчид сургалтын хугацаандаа олон улсын мэргэшсэн менежерийн сертификат авах боломжтой.
Хувь хүний хөгжлийн сургалтууд, танилцах болон нетворкинг арга хэмжээ, спортын үйл ажиллагаа зэрэг олон талт нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулж, ахисан түвшний суралцагчид нь өөр хоорондоо туршлага солилцох, хамтрал үүсгэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрддэг.