Монгол-Хятадын 2 дахь удаагийн экспо ӨМӨЗО-ны Хөх хотод 2017 оны 09 сарын 26-29 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус экспогийн хүрээнд Торгоны зам дагуух орнуудын боловсролын салбарын хамтын ажиллагаа, хөгжлийн асуудлаарх гадаад, дотоодын их, дээд сургуулийн захирлуудын форумд Мандах Бүртгэл Их Сургуулийн Санхүү, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал С.Энхтүвшин, Сургалтын хөтөлбөр эрхэлсэн дэд захирал Доктор, дэд профессор Ч.Төрбадрах нар оролцоод ирлээ. Энэхүү форумд Монголын талаас БСШУСЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, Яамны газрын дарга болон мэргэжилтнүүд, төрийн болон хувийн хэвшлийн 14 их, дээд сургуулийн захирлууд оролцлоо.
Манай сургууль эх орныхоо хөгжил, ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа Гацуурт компанийн хамт олонтой хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.
Мандах Бүртгэл Дээд сургуулийн үүсэн байгуулагдсны 25 жилийн ой энэ жил тохиож байна. Манай сургуулийн салбар, тэнхим, нэгж бүхэн 25-н жилийн ойгоо угтан 25 шинэлэг бүтээлч ажлуудыг төлөвлөн амжилттай хэрэгжүүлсээр байна.
Мандах Бүртгэл Их сургуулийн 26 дах удаагийн буюу 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлт 2017 оны 09 сарын 04-ны өдөр ёслол төгөлдөр боллоо.
Их сургуульд тавигдах шаардлага шалгуурыг хангасан тухай, холбогдох байгууллага ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн манай сургуулийг “Их сургууль”-ийн ангилалд хамруулах тухай БСШУС-ын сайдын 2017.07.28-ны өдрийн тушаалыг БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Амаржаргалан, ахлах мэргэжилтэн Батсайхан, Баяр, Энхээ нар сургуулийн удирдлагад 8 сарын 3-нд гардууллаа. Тушаалд заасны дагуу манай сургууль 2017.08.01-ний өдрөөс эхлэн “ИХ СУРГУУЛЬ” боллоо.
Мандах бүртгэл дээд сургууль 25-н жилийн ойгоо тохиолдуулан “Мандах-2017” Олон улсын эрдэм шинжилгээний III бага хурлыг ММНБИ –тэй хамтран 2017 оны 05 дугаар сарын 26-27 өдрүүдэд Corporate Hotel –ийн хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.
Мандах Бүртгэл дээд сургуулийн үе үеийн төгсөгчдийн уламжлалт уулзалт, онол практикийн семинар 2017 оны 6 сарын 3-ны өдөр Корпорейт зочид буудлын Улаанбаатар хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө.
Мандах Бүртгэл Их Сургууль, БНСУ-ын Кёнги их сургуулийн хооронд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
“Мандах Бүртгэл” дээд сургуулийн үүсгэн байгуулагдсны 25 жилийн ой, 22 дахь удаагийн төгсөлтийн баяр ёслол төгөлдөр болж, тус сургуулийг Нягтлан бодох бүртгэл, Мэдээллийн технологийн мэргэжлээр төгссөн оюутнууд Бакалаврын зэргийн диплом, энгэрийн тэмдэгээ гардан авч ажил амьдралын гараагаа эхэллээ. Төгсөлтийн баярын хүндэтгэлийн арга хэмжээ Монголын Үндэсний АСА циркэд 2017 оны 05 сарын 08-ны өдөр болж Ёслолын үйл ажиллагааг Ерөнхий захирал профессор Г.Нанжид нээж үг хэллээ
Мандах Бүртгэл дээд сургуулийг Үүсгэн байгуулагч Б.Сандагсүрэнгийн нэрэмжит Статистикийн анхдугаар олимпиад тус сургуулийн төв байранд 04 сарын 30-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Эдийн Засаг Бизнесийн Тэнхимээс “Мандах Бүртгэл Дээд Сургууль” үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2017 оны 4-р сарын 21-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Мандах Бүртгэл дээд сургуулийн уламжлалт оюутны эрдэм шинжилгээний хурал 2017 оны 4-р сарын 12-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Их дээд сургуулиудын дунд Статистикийн Олимпиад-I зохион байгуулна
Монголын их дээд сургуулиудын дунд зохиогддог ШУТИС-ийн БАТС-ийн профессор Док/Ph.D/., проф. Х.Пүрэвдагва, “Эм Ай Эйч” группын Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нарын санаачилсан “Эрдмийн шувуу” цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний XV бага хурлын 1-ээр шатны шалгаруулалт амжилттай болж эхний 10 байрыг шалгаруулсан байна..
рд түмний гавъяат багш, Ардын Боловсролын Тэргүүний Ажилтан ГОМБОДОРЖИЙН ДАШЗЭВЭГ агсны нэрэмжит анхдугаар математикийн олимпиадыг ерөнхий зохион байгуулагчид Мандах Бүртгэл дээд сургуультай хамтран 2017.03.26 өдөр Төв аймаг, Зуун мод сумын “Хүмүүн цогцолбор” ахлах сургуулийн байранд амжилттай зохион байгууллаа.