Салбарын хөгжлийн чиг хандалга, техник, технологийн ашиглалт, зохион байгуулалт, зохион бүтээлт, түүний хөгжүүлэлт, зэргийг хариуцан ажиллах дадлага туршлагатай инженерийн болон эдийн засгийн шинжлэх ухааныг хослуулан хэрэглэн, үр ашгийг тооцож, төлөвлөх, удирдах бие даасан бүтээлч сэтгэлгээтэй, онолын болон судалгаа шинжилгээний орчин үеийн арга зүйн мэдлэг, чадвар, хандлагатай, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц мэргэжилтэн, судлаачийг бэлтгэхэд оршино.
PLO 1 Техник технологийн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны онол, арга зүйн мэдлэг эзэмших PLO 2 Салбарын хүрээнд тулгамдсан асуудлыг судлах, шинжилгээ хийх, шийдвэр гаргах PLO 3 Харилцааны ур чадвар болон гадаад хэлээр харилцах, ашиглах PLO 4 Үйлдвэрлэлийн машин, технологийг хэрэглэх, удирдах, боловсронгуй болгох, хяналт тавих, үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх PLO 5 Машин тоног төхөөрөмжийн ажиллах чадвар, техникийн нөөцийг сэргээх, технологи ажиллгааг боловсруулах, техникийн системийг зохиомжлох, загварчлах, симуляци хийх, тоон өгөгдөл цуглуулах, боловсруулах, шинжлэх, дүгнэх PLO 6 Механик системийн зохион байгуулалт, ажиллах зарчим, төхөөрөмж хэрэглэх, тэдгээрийг боловсронгуй болгох PLO 7 Аливаа асуудлыг системтэй төлөвлөх, харьцуулах, тунгаан боловсруулах PLO 8 Мэргэжлийн болон судлаачийн ёс зүйн тухай мэдлэг эзэмших, удирдах, багаар ажиллах, манлайлах
Давуу тал: - Механик системийн загварчлал, симуляци, тооцооллын чадвартай болно. - Судалгаанд суурилсан инженерийн шинэ шийдэл боловсруулах, автоматжуулалт, хиймэл оюун ухаан, материал судлалын шинэ чиглэлүүдийг ашиглах чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ. - Инженерийн төрөл бүрийн тооцоо, туршилтыг хийх аргачлалыг эзэмшин бие даасан судалгааны ажил гүйцэтгэж, онол-практикийг холбож чаддаг болно.
Онцлог: - Үндэсний магадлан итгэмжлэх байгууллагаар урьдчилан магадлан итгэмжлэгдсэн. - Механик инженерчлэл магистрын хөтөлбөр нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын Мэргэшсэн Менежментийн Институтээр хүлээн зөвшөөрөгдсөн тул тус институтын гэрчилгээтэй төгсөх
- Үйлдвэрлэлийн инженер, удирдах ажилтан - Инноваци,технологийн судалгаа, төслийн ажилд удирдагч, менежер, хөгжүүлэлтийн инженер - Уурхай, эрчим хүч, барилгын салбарт механизм, машин, тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалт. - Инженерийн төслийн менежер, техникийн зөвлөх, бизнес хөгжүүлэлт. - Их дээд сургуульд багш, сургалт болон эрдэм шинжилгээний ажилтан - Инженер техникийн албаны ажилтан