Инженерийн болон бизнес, эдийн засгийн ахисан түвшний мэдлэгтэй, судалгаа шинжилгээнд үндэслэн шийдвэр гаргах чадвартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц судлаач мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
PLO.1 Техник технологи, эдийн засгийн салбарын онол, арга зүйн мэдлэг эзэмших PLO.2 Салбарын хүрээнд тулгамдсан асуудлыг судлах, шинжилгээ хийх, шийдвэр гаргах PLO.3 Харилцааны ур чадвар болон гадаад хэлээр харилцах, ашиглах PLO.4 Үйлдвэрлэлийн машин, технологийг хэрэглэх, удирдах, боловсронгуй болгох, хяналт тавих, үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг дээшлүүлэхэд эдийн засгийн тооцоо шинжилгээг ашиглах PLO.5 Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны процессыг үр ашигтай удирдах, машин тоног төхөөрөмжийн ажиллах чадвар, техникийн нөөцийг сэргээх, системийг зохиомжлох, загварчлах инженер, эдийн засгийн тооцоо судалгааг ашиглах PLO.6 Үйлдвэр, аж ахуйн нэгжийн төсөл хөтөлбөрүүдийн техник эдийн засгийн үндэслэл гаргах, техник, технологийн шинэчлэлт, сайжруулалтыг гүйцэтгэх PLO.7 Аливаа асуудлыг системтэй төлөвлөх, зохион байгуулах, удирдах, тунгаан боловсруулах PLO.8 Мэргэжлийн болон судлаачийн ёс зүйн тухай мэдлэг эзэмших, удирдах, багаар ажиллах, манлайлах
- Зөвхөн инженерүүдэд зориулсан хөтөлбөр бөгөөд бизнес, эдийн засгийн өндөр мэдлэгтэй, удирдах чадвартай ИНЖЕНЕР-үүдийг бэлтгэнэ. - Үндэсний магадлан итгэмжлэх байгууллагаар урьдчилан магадлан итгэмжлэгдсэн. - Инженерчлэл, эдийн засаг магистрын хөтөлбөр нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын Мэргэшсэн Менежментийн Институтээр хүлээн зөвшөөрөгдсөн тул тус институтын гэрчилгээтэй төгсөх - Швейцарь улсын “Оpen University Switzerland Economics and Technology” сургуулийн хөтөлбөрт хамрагдаж хос дипломтой төгсөх боломжтой
- Инженер-эдийн засагч - Инноваци,технологийн судалгаа, төслийн ажилд удирдагч, Төслийн эдийн засагч, хөрөнгө оруулалтын шинжээч - Үйлдвэрлэлийн төлөвлөлт, эдийн засгийн шинжээч - Инновац ба технологийн эдийн засаг судлаач - Үйлдвэрлэл, технологийн салбарт санхүү, хөрөнгө оруулалтын шинжээч - Инженер, техникийн албаны мэнежер - Бүх шатны инженер - Их дээд сургуульд багш, сургалт судалгааны ажилтан