- Мандах их сургуулийн хөгжлийн стратеги төлөвлөгөөг 5 жилээр боловсруулж хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ хүрээнд e-mandakh цахим төлөвлөлтийн систем (ERP) хөгжүүлж, ашигладаг.
- Хичээлийн улирлын шалгалтыг MOODLE системийн тестийн санд тулгуурлан багшийн оролцоогүйгээр зохион байгуулдаг, бүтээлийн хуулбарлалт шалгах программаар хичээлийн бие даалт, төгсөлтийн ажлыг шалгаж үнэлдэг онцлогтой.
- Мэргэжлийн хөтөлбөрийн оюутнууд улсын чанартай программчлалын олимпиадад амжилттай оролцдог бөгөөд манай сургуулийн оюутнуудын мэдлэг чадвар бусад их, дээд сургуулийн ижил мэргэжлийн оюутнуудтай өрсөлдөх түвшинд байдаг.
- Мэдээлэл, Технологийн сургуулиас хичээллүүлдэг Sandbox программчлалын клубээр дамжуулан оюутнуудад практик дадлага эзэмшүүлэх, багаар ажиллах, бие биенээсээ суралцах болон бодит төслүүд дээр багш нартайгаа хамтарч ажиллах боломж олгодог сайн туршлагатай.
- Программ хангамж хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн