Мэдээлэл, технологийн чиглэлээр дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн өрсөлдөх чадвартай, оюунлаг судлаач мэргэжилтэн бэлтгэх үндэсний шилдэг сургууль болоход оршино.
1. Зах зээлийн эрэлт хэрэгцээ, улс орны хэтийн төлөвлөлтөд нийцүүлсэн бүтээлч сэтгэлгээтэй, мэдээлэл технологийн шинэ бүтээгдэхүүнийг ашиглах, дүн шинжилгээ хийхэд шаардлагатай мэдлэг чадвар хандлагыг эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэх,
2. Мэдээлэл технологийн салбарын сургалт судалгаа инновацад суурилсан үйлчилгээгээр дамжуулан мэргэжилтэн, судлаачдад эзэмшсэн боловсролоо дээшлүүлэх, шинэ бүтээгдэхүүн, шинэ зах зээл хөгжүүлэх хандлагад чиглүүлэх
3. Сургалтын арга зүйн хувьд хичээлээр сурсан зүйлээ практик дээр сурч, дадлагажих арга барилд чиглүүлэх
4. Дотоодын төрийн болон бизнесийн байгууллагууд, программ хангамж үйлдвэрлэгч байгууллагуудын шаардлага хангахуйц мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлэх
5. Багаар ажиллах, манлайлах, ёс зүйтэй, өөрийгөө илэрхийлэх чадвар, хандлагад чиглүүлэх