Мэдээлэл, Технологийн Сургууль нь анх 2006 онд Мандах бүртгэл дээд сургуулийн Мэдээллийн технологийн тэнхим нэртэйгээр байгуулагдсан. 2018 онд Мандах Их Сургуулийн Мэдээлэл, Технологийн Сургууль нэртэйгээр бүрэлдэхүүн сургууль болж өргөжив. Тус сургуульд одоо 11 багш ажиллаж, 200 гаруй оюутан суралцаж байна.
Сургуулийн эрхэм зорилго
Мэдээлэл, технологийн чиглэлээр дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн өрсөлдөх чадвартай, оюунлаг судлаач мэргэжилтэн бэлтгэх үндэсний шилдэг сургууль болоход оршино.
Хэрэгжүүлж буй хөтөлбөр
Сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл
Сургуулийн онцлог үйл ажиллагаа
Тус сургуулийн багш нар хамтран онлайн тестийн систем, судалгааны программ, цахим сургалтын системийг хөгжүүлэн сургуульдаа нэвтрүүлсний сацуу сургалтын албаны программыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, одоогоор бүгд тогтмол үйл ажиллагаа явуулж багш, оюутнууд идэвхтэй ашиглаж байна.
Сургуулийн багш нар алгоритмын үндэс, программчлалын хэл, объект хандалтат программчлал, өгөгдлийн бүтэц, өгөгдлийн сангийн зохиомж, клиент сервер программчлал, компьютерын сүлжээ, өгөгдлийн сангийн программчлал, өгөгдлийн сан удирдах систем, Мэдээллийн системийн шинжилгээ ба зохиомж, веб программчлал, системийн программчлал, программ хангамжийн чанарын үнэлгээ, интернэт программчлал зэрэг хичээлүүдийг хариуцан зааж, холбогдох гарын авлага, программуудыг боловсруулан сургалтад ашиглаж байна.
Оюутнууддаа мэргэжлийн дугуйлан, клуб хичээллүүлэх, улсын чанартай олимпиад, уралдаан, тэмцээнүүдэд тогтмол оролцдог.