МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

 

 

Мандах ИС-ийн Мэдээлэл, Технологийн сургууль нь анх 2006 онд Мэдээллийн технологийн тэнхим нэртэйгээр байгуулагдсан ба 2018 онд Удирдах зөвлөлийн тогтоолоор Мандах Их Сургуулийн бүрэлдэхүүн “Мэдээлэл, Технологийн сургууль” болж өргөжив. 

Мэдээлэл, Технологийн сургууль нь программ хангамж, мэдээллийн систем хөтөлбөрөөр сургалт явуулж эхлээд 17 жилийн хугацаанд нийт 400 гаруй мэргэжилтэн амжилттай бэлтгэн гаргасан. 

Энэхүү сургууль нь программ хангамж, мэдээллийн системийн бакалаврын сургалтыг явуулахын зэрэгцээ, сургалтын хөтөлбөрөө орчин үеийн технологид нийцүүлэн сайжруулах, ажлыг тогтмол гүйцэтгэж, ажил олгогч нарын хэрэгцээ шаардлагад нийцсэн, практикт суурилсан хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагааг явуулж байна.