“ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ” УЛСЫН НЭЭЛТТЭЙ III ОЛИМПИАДАД “МАНДАХ” ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ 3 БАЙР ЭЗЭЛЛЭЭ.

A- A A+
“ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ” УЛСЫН НЭЭЛТТЭЙ III ОЛИМПИАДАД “МАНДАХ” ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ 3 БАЙР ЭЗЭЛЛЭЭ.

“ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ” улсын нээлттэй III олимпиад нь 2 үе шаттай зохион байгуулагдсан бөгөөд, 2 шатыг 2022 оны 11 сарын 19-ны өдөр ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технологийн Сургуулиас Их дээд сургуулиудын дунд амжилттай зохион байгууллаа.

Тус олимдиадад ХААИС, МУИС-ХШУС, МУИС-ШУС, ДХИС-ОБС, “МАНДАХ” ИС, ТТДС, ГЛОБАЛ УДИРДАГЧ” ИС, ТДС, “ЭТҮГЭН” ИС,  ШУТИС-ийн бүрэлдхүүн МТС, ЭХС, БУХС, БАС, ГУУС, МХТС нийт 14 сургуулийн 150 оюутан оролцож, оюун ухаан, эрдэм мэдлэгээ уралдууллаа.

Тус олимпиадад “МАНДАХ” ИС-ийн Бизнес удирдлагын 3-р курсын оюутан Б.Солонго 3- байранд, Санхүү менежментийн 4-р курсын оюутан Х.Цасангуа, Инженер эдийн засгийн 4-р курсын оюутан Э.Чүнсрээмятав, Инженер эдийн засгийн 4-р курсын оюутан Б.Туяацэцэг, нар шагналт байранд шалгарлаа.

Олимпиадад амжилттай оролцсон оюутнууддаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь амжилт хүсэж, халуун баяр хүргэе.

Оюутнуудаа амжилттай удирдаж оролцуулсан ИТТ-ийн багш Ц.Цолмондоо баяр хүргэж цаашдын сургалт, эрдэм шинжилгээний ажилд  нь амжилт хүсье. Тусалж дэмжиж үнэтэй зөвлөгөө өгсөн Эдийн засаг бизнесийн тэнхимийн эрхлэгч Б.Сайнжаргал багшдаа болон тэнхимийн хамт олонд нь талархал дэвшүүлье.