Инженерийн хөтөлбөрийн анхны диплом хамгаалалт амжилттай зохион байгуулагдлаа

A- A A+
Инженерийн хөтөлбөрийн анхны диплом хамгаалалт амжилттай зохион байгуулагдлаа

Мандах Их Сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн Механик инженер хөтөлбөрийн Инженер эдийн засгийн ангийн оюутнуудын анхны диплом хамгаалалт 2022.05.06-ны өдөр амжилттай явагдлаа.

Оюутнууд маань дипломын төслөө инженерийн чиглэлээр хийсэн тооцоон дээр  үндэслэж SoliDWorks программд инженерийн зургуудаа зурж, эдийн засгийн тооцоог хамтад нь хийсэн онцлогтойгоор гүйцэтгэлээ.

Хамгаалалтад нийт 16 оюутан оролцож, 4 жилийн хугацаанд танхим болон цахим хэлбэрээр суралцан өөрийн мэргэжил, салбарын хүрээнд хийсэн судалгааны ажлаа инженерийн чиглэлээр диплом хамгаалах комиссын гишүүдээр хэлэлцүүлж, амжилттай хамгааллаа.

Нийт төгсөгч оюутнууддаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсье.