Нягтлан бодох бүртгэлийн магистрын хөтөлбөр

Индекс: Е041101
Суралцах жил: 1,5-2
Нийт кредит: 30-31

Хөтөлбөрийн агуулга: Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого болон боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг хандлагатай нийцүүлэн шинжлэх ухаан, нийгэм, хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээн хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, иргэний өндөр боловсрол, соёл, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх, эрдмийн эрх чөлөөг хангахад оршино.

Хөтөлбөрийн агуулга: Дээрхи зорилгод чиглэсэн

  • Мэргэжлийн суурь хичээлүүд
  • Мэргэшүүлэх хичээлүүд
  • Сонгон суралцах хичээлүүдээс бүрдэнэ.

МЭРГЭЖЛИЙН СУУРЬ ХИЧЭЭЛҮҮД

  • Шинжлэх ухааны онол ба судалгаа
  • Тоон болон чанарын судалгааны арга зүй
  • Орчин цагийн менежментийн чиг хандлага
  • Мэргэжлийн ёс зүй ба зөөлөн ур чадвар

МЭРГЭШҮҮЛЭХ ХИЧЭЭЛҮҮД

  • НББ-ийн олон улсын стандарт
  • Ахисан түвшний санхүүгийн менежмент
  • Гүйцэтгэлийн удирдлага
  • Мэргэжлийн судалгаа, онолын семинар
  • Магистрын дипломын ажил
  • Магистрын мэргэжлийн дадлага

СОНГОН СУДЛАХ ХИЧЭЭЛҮҮД

  • Аудитын эрх зүй, АОУСтандарт
  • Хөрөнгийн үнэлгээ II
  • Ахисан түвшний НББ, тайлагнал
  • Ахисан түвшний татварын бүртгэл
  • Удирдлагад зөвлөгөө өгөх үйлчилгээ
  • Санхүүгийн технологи
  • Санхүүгийн гүнзгийрүүлсэн шинжилгээ
  • Дижитал санхүү
Магистрт бүртгүүлэх