Ёс зүйн хороо

Ёс зүйн хороо нь Мандах Их Сургуулийн нийт хамт олонд ёс зүй, соёлын хэм хэмжээ, стандартыг мөрдүүлэх, тэдгээрээс үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Хорооны удирдлага бүтэц зохион байгуулалт

Ёс зүйн хороо нь хорооны бүх гишүүдийн саналаар сонгогдсон дарга, нарийн бичгийн дарга, тэнхмүүдийг төлөөлсөн багш, оюутны төлөөллөөс бүрдсэн 7-9 хүний бүрэлдэхүүнтэй байна.


 

Хорооны бүрэн эрх

Мандах Их Сургуулийн Ёс зүйн хороо нь өөрийн эрхлэх ажлын хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

  • Мандах Их Сургуулийн Ёс зүйн хорооны гишүүн бүр анги танхимд, сургуулийн орчинд  болон тус сургуулиас бусад газар зохион байгуулж байгаа олон нийтийн ажлын үед гарсан ёс зүйн болон соёлын стандартын аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөвөлгөө өгөх, анхааруулах;
  • Хичээл болон сургалтын бусад орчинд хамт олны албан ёсоор зохион байгуулж байгаа ажилд ёс зүй болон соёлын стандарт хэрхэн мөрдөгдөж байгаад хяналт тавин ажиллах;
  • Багш ажилтан оюутны ёс зүйн дүрэм болон соёлын стандартыг зөрчсөн тохиолдолд зөрчлийг хянан шийдвэрлэх;
  • Ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудлаар  санал дүгнэлт гарган, зохих журмын дагуу шуурхай шийдвэрлэх;
  • Аливаа ёс зүйн зөрчлийн холбоотой асуудлаар мэдээлэл цуглуулах, тэнхим хамт олноос тодруулга тайлбар гаргуулах;

Санал гомдлыг хүлээн авах

Ёс зүйн нь дараах чиглэлийн санал, гомдлыг хүлээн авна.

  • Хууль, дүрэм, журмын хэрэгжилттэй холбоотой
  • Сургалтын үйл ажиллагаатай холбоотой
  • Захиргаа, аж ахуй, үйл ажиллагаатай холбоотой
  • Оюутан суралцагсдад үзүүлэх үйлчилгээтэй холбоотой

Санал, гомдлыг дараах хэлбэрээр хүлээж авна.

  • Санал хүсэлтийн хайрцгаар
  • Электрон шуудангаар
  • Өргөдөл ба бичгээр гаргаж ирүүлнэ

Зөрчилтэй этгээдэд хүлээлгэх хариуцлага

Ёс зүйн хороо нь хурлаараа ёс зүй, соёлын стандарт зөрчигдсөн байдалд дүгнэлт гаргаж дараах үе шаттайгаар хариуцлага ноогдуулах саналыг Захирлын зөвлөлд гаргана.

Багш  ажиллагсад нарт

  • Сануулах
  • Мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах үүрэг өгөх;
  • Тодорхой хувиар цалинг бууруулах;
  • Үүрэгт ажлаас тодорхой хугацаагаар чөлөөлж, холбогдох хууль дүрмийн, ёс зүйн бичиг баримтыг судлуулах үүрэг өгөх;
  • Албан тушаалыг  өөрчлөх;
  • Хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар санал оруулах;

Оюутан суралцагч нарт

  • Сануулах;
  • Хатуу сануулах;
  • Жилийн хугацаагаар хүмүүжиж ирэх, ёс зүйн хэм хэмжээнд суралцах даалгавар өгөх;
  • Сургуулиас хасах ба сургалтын гэрээг цуцлах;

Ёс зүйн хорооны гишүүд