Багш, ажилтны хөгжлийн төвийн зорилго

“Багш, ажилтны хөгжлийн төв”-ийн зорилго нь багшлах арга зүйн зөвлөгөө өгөх, багш ажилчдыг ажлын байран дээрээ тасралтгүй хөгжихөд дэмжлэг үзүүлэхэд оршино.


Багш, ажилтны хөгжлийн төвийн бүтэц, бүрэлдэхүүн ба удирдлага зохион байгуулалт


Багш, ажилтны хөгжлийн төвийн ажлын чиг үүрэг

  • Багшийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, биелэлтийг хариуцаж ажиллах
  • Шинэ залуу багш, ажилтнуудыг дадлагажуулах, сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах
  • Сургалт, заах арга зүйн тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, уулзалт семинар зохион байгуулах
  • Багш, ажилтныг хөгжүүлэх журам боловсруулах
  • Сургалтын шинэ технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, дэлгэрүүлэх
  • Сургуулийн БАХХ-ны нэгдсэн төлөвлөгөөг гарган хэрэгжүүлэх
  • Багшийн хөгжлийн хөтөлбөрийн дагуу шаардлагатай сургалт, семинаруудыг зохион байгуулах
  • Багш, ажилтныг хөгжүүлэх талаар шаардлагатай саналыг боловсруулж, сургуулийн захиргаанд уламжлан шийдвэрлүүлэх
  • Багш, ажилтныг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах
  • Сургуулийн нэгдсэн тайлан, магадлан итгэмжлэлтэй холбоотой тайлан мэдээг нэгтгэхэд оролцох

Багш, ажилтны хөгжлийн төвийн тухай

Захиргааны зөвлөлийн 2015.10.26-ны хурлаар Багш, ажилтны хөгжлийн төвийн ажиллах журмыг шинэчлэн, энэхүү төвийн зорилго, бүтэц, бүрэлдэхүүн, удирдлага зохион байгуулалт, чиг үүрэг болон үйл ажиллагааны горимыг тодорхойлж өгсөн. Багш, ажилтны хөгжлийн төв нь багш ажилтны хөгжлийг дэмжихтэй холбоотой харилцааг зохицуулахад чиглэгдсэн үйл ажиллагаа явуулдаг. Багш, ажилтны хөгжлийн төв нь БАХХ-ны дарга, Чанарын удирдлага, зохицуулалтын алба, Сургалтын алба, Санхүү,аж ахуйн алба болон тэнхим, сургууль бүрээс төлөөлөл бүхий 9 гишүүнтэй үйл ажиллагаа зохион байгуулан явуулж байна.