Суурь шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхим

Мандах Их Сургууль анх 1992 онд байгуулагдахад тус тэнхим нь анхны тулгын чулууг тавилцаж, “Ерөнхий Эрдмийн Тэнхим” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд, 2018-2019 оны хичээлийн жилээс нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, эрэлт хэрэгцээнд тулгуурлан Инженер-эдийн засгийн хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлж эхэлснээр “Суурь шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхим” байгуулагдсан. Тус тэнхимд Доктор 4, зөвлөх профессор 2, дэд профессор 1, докторант 2, ахлах багш 2, багш 3 ажиллаж байна.

Тэнхимийн зорилго

Суурь шинжлэх ухааны чиглэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ судалгааг хөгжүүлэх, улс орны хөгжлийн чиг хандлагад нийцсэн сургалт, судалгааг хослуулж, эдийн засгийн  мэдлэгтэй инженер технологийн чиглэлээр салбартаа манлайлагч, зөв хандлага, төлөвшилтэй, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх. 

Зорилт

  • Боловсролын стандартын дагуу  үр дүнд чиглэсэн инженерийн боловсролын шинэ арга, технологиудыг танхимын болон танхимын бус хэлбэрээр сургалтад нэвтрүүлж, ашиглах 
  • Багш, оюутнуудын судалгаа, эрдэм шинжилгээний чадавхыг инновац, бүтээлч сэтгэлгээнд түшиглэн хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлнэ 
  • Орчин үеийн шаардлагад нийцсэн сургалт, судалгааны материаллаг бааз, лабораториудыг шинээр бий болгох 
  • Ижил төстэй хичээлийн хөтөлбөрүүд дээр багаар ажиллаж, сурах бичиг, гарын авлагыг шинэчлэх болон шинээр туурвих 
  • Зөв хандлага төлөвшилтэй, оюунлаг, чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд чиглэж сургалт, судалгааны үйл ажиллагааг явуулна 
  • Ёс суртахуунтай, оюунлаг мэргэжилтэн төлөвшүүлэх 
  • Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай, зөв хандлагатай суралцагч болоход чиглүүлэх 
  • Үр дүнд чиглэсэн сургалтын дэвшилтэт аргыг нэвтрүүлэх 

 

Хэрэгжүүлж буй хөтөлбөр, мэргэжлийн чиглэл

  • Механик инженерчлэл
  • Цахилгааны инженер
  • График дизайн 

 

Хичээлийн багууд

  • Механик инженерийн чиглэлийн хичээлийн багийн 
  • Суурь шинжлэх ухааны хичээлийн баг 
  • Цахилгааны инженерийн чиглэлийн хичээлийн баг  
  • График дизайны чиглэлийн хичээлийн баг  

 

Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл

  • Судалгааны арга зүй 
  • Статистик шинжилгээ 
  • Хэрэглээний математик 
  • Түүх экологи, угсаатны зүй 
  • Инженерийн боловсролын хөгжил, сургалтын арга зүй  
  • Суурь шинжлэх ухааны сургалт, хэрэглээний шинжлэх ухаан  
  • Сургалтын шинэ технологи, инноваци  
  • Суралцагчийн танин мэдэхүйн чадамж, сэтгэл зүйн онцлог  
  • Сургалтын хөтөлбөр, агуулга, үнэлгээний арга зүй  
  • Сургалт, судалгааны лаборатори, материаллаг баазын хөгжүүлэлт  
  • Инженерийн мэргэжлийн ур чадвар, чадамжийн хөгжил  
  • Мэргэжлийн ёс зүй, зөв хандлага, төлөвшил  
  • Боловсрол дахь дижитал технологи, хиймэл оюуны хэрэглээ  
  • Инновац, бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар  
  • Инженерийн эдийн засаг, технологийн шийдлийн үр ашиг  
  • Эрчим хүч, эрчим хүчний алдагдал, хэмнэлт 

  

Тэнхимээс оюутныг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа:

  • Статистикийн улсын хэмжээний олимпиад  
  • Инженерийн механик олимпиад 
  • Математикийн олимпиад 
  • Шпагетти гүүр тэмцээн 
  • Хэн сайн судалгаа хийх вэ? тэмцээн 
  • Хэрэглээний программын чадамж тэмцээн 
  • “Судалгааны арга зүйд суралцах нь” оюутны эрдэм шинжилгээний хурал 
  • Эх түүх- Бидний бахархал эсээ бичлэгийн уралдаан 
  • Ёс зүйн боловсрол сэдвээр эсээ бичлэгийн уралдаан 
  • “Судлаач оюутнаас чадварлаг инженер” оюутны эрдэм шинжилгээний хурал 

 

Клуб дугуйлан:

  • CAD, CAM клуб 
  • Data learning клуб 
  • Мазаалай сагсан бөмбөгийн клуб 
  • Төгс Нүүдэл шатрын клуб 
  • "Тэсүжи" (Tesuji) го даамны клуб 
  • Mandakh engineers клуб 

 

Тэнхимийн амжилтаас:

  • “Статистикийн улсын олимпиад- III” багийн дүнгээр 3-р байр 
  • “Статистикийн улсын олимпиад- IV” багийн дүнгээр 2-р байр 
  • “Статистикийн улсын олимпиад- V” багийн дүнгээр 2-р байр, хувийн амжилтаар 1-р байр 
  • “Монгол инженер-2024” улсын хэмжээний олимпиадын “Механизмын кинематик динамик” төрөлд 3-р байр 
  • “Монгол инженер-2026” улсын олимпиадын “Механизмын кинематик динамик” төрөлд 3-р байр 
  • “Монгол инженер-2026” улсын олимпиадын “Машины эд анги” төрөлд 3-р байр, 4-р байр  
  • “Инженерчлэлийн эдийн засаг-2023” улсын хэмжээний олимпиад хувийн дүнгээр 3-р байр  
  • “ABU ROBOKON-2026” үндэсний хэмжээний роботын тэмцээнд шилдэг 8 багт тус тус шалгарсан. 

 

Тэнхимийн багш нар