Эдийн засаг, бизнесийн тэнхим

Эдийн засаг, бизнесийн тэнхим нь 2013 онд байгуулагдсан. Тус тэнхимд зөвлөх профессор 2, профессор 3,  ахлах багш 7, багш 6 ажиллаж байна. Үүнээс эрдмийн зэрэг цолтой доктор 11, магистр 7 багш байна. Эрдмийн зэрэг цолтой доктор багш нарын эзлэх хувь 61% байна.

Тэнхимийн зорилго

Эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт, судалгааны ажлыг эрхлэн явуулж, орчин үeийн шаардлагад нийцсэн зөв хандлагатай, бүтээлч мэргэжилтэн бэлтгэх үйлсэд оролцогч талуудтай хамтран ажиллах.

Зорилт

  • Эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалтын үйл ажиллагааг явуулах
  • Багш, оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг чанаржуулж сургалт-судалгааны багийн ажлыг эрчимжүүлэх
  • Оюутны бие даан суралцах, судалгааны суурь чадвар эзэмших, хамтран хөгжих хандлагыг дэмжсэн үйл ажиллагааны чанарыг сайжруулах
  • Мэргэжлийн холбоо, эвслийн гишүүнчлэлийн хүрээнд хамтарсан сургалт, судалгаа хэрэгжүүлэх

Тэнхимийн хэрэгжүүлж буй хөтөлбөр

  • Санхүү, Банк
  • Бизнесийн удирдлага
  • Бизнесийн удирдлага – Англи хэл
  • Маркетинг
  • Нийлүүлэлтийн хэлхээ, логистик

Тэнхимийн хичээлийн багууд

  • Санхүү, эдийн засаг
  • Бизнесийн удирдлага

Тэнхимийн эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл

Тэнхимийн судалгааны баг нь эдийн засаг, бизнес, санхүүгийн салбарын онол, практикийн уялдааг хангах, инноваци болон тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор дараах үндсэн чиглэлүүдийн хүрээнд судалгаа, шинжилгээний ажлыг хэрэгжүүлдэг. Үүнд:

  • Эдийн засгийн судалгаа

Макро болон микро эдийн засгийн бодлого, эдийн засгийн өсөлт, инфляци, хөдөлмөр эрхлэлт, тогтвортой хөгжлийн асуудлууд

  • Санхүүгийн зах зээлийн судалгаа

Санхүүгийн зах зээл, банкны үйл ажиллагаа, санхүүгийн тогтвортой байдал, эрсдэлийн удирдлага, хөрөнгө оруулалт, финтек

  • Маркетинг, бизнесийн удирдлага

Зах зээлийн стратеги, хэрэглэгчийн зан төлөв, байгууллагын удирдлага, инноваци, өрсөлдөх чадвар

  • Тогтвортой хөгжил (Sustainable Development)

ESG (Environmental, Social, Governance), ногоон санхүүжилт, байгаль орчинд ээлтэй бодлого, нийгмийн хариуцлага

  • Хиймэл оюун ухаан ба машин сургалт (AI & Machine Learning)

Эдийн засаг, санхүү, бизнесийн шийдвэр гаргалтад хиймэл оюун ухаан, өгөгдөлд суурилсан загварчлал, прогноз, автоматжуулалт

 

Тэнхимийн онцлог үйл ажиллагаа

  1. Сургалтын үйл ажиллагаа

Тэнхимийн багш нар сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, сайжруулалтад онцгойлон анхаарч, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн агуулга, арга зүйг нэвтрүүлэн ажиллаж байна. Үүний хүрээнд мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авлага боловсруулан хэвлүүлж, сургалтын үйл явцад тогтмол ашиглаж байна. Сургалтын үйл ажиллагаа нь танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдахаас гадна ажлын байранд суурилсан сургалтыг хэрэгжүүлж, онол–практикийн уялдааг ханган, оюутны ур чадварыг хөгжүүлэхэд чиглэж байна.

  1. Эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагаа

Тэнхимийн хэмжээнд эдийн засаг, санхүү, бизнесийн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг тогтмол хэрэгжүүлж, оюутны оролцоог идэвхтэй дэмжин ажиллаж байна. Оюутнуудыг улсын болон олон нийтийн чанартай эрдэм шинжилгээний хурал, олимпиад, тэмцээнд удирдан оролцуулж, судалгааны ур чадвар, шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх, бодит үр дүнд хүргэхэд дэмжин ажиллаж байна. Үүнд:

  • ЭЗБТ-ийн нэрэмжит Оюутны эрдэм шинжилгээний хурал
  • “Судлаач оюутан” үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал
  • Хөтөлбөр болон түвшин бүрд хамаарах судалгааны ажлууд гэх

3. Оюутанд чиглэсэн үйл ажиллагаа

Оюутны хөгжлийг дэмжих, манлайлал, багийн ажиллагаа, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор төрөл бүрийн клуб, арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна. Тэнхимийн дэргэд “Судлаач оюутан”, “Старт ап”, “CFA”, "K study" клубууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, оюутнуудын мэргэжлийн сонирхол, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэн ажиллаж байна. Мөн дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Үүнд:

 

  • Эдийн засгийн мини олимпиад
  • Санхүүгийн менежментийн мини олимпиад
  • Мэргэжил сурталчлах өдөрлөг

Бизнес, санхүүгийн чиглэлийн уралдаан, тэмцээнүүд

Тэнхимийн багш нар