Дотоод хамтын ажиллагаа

Тус сургууль нь дотоодын  80 гаруй байгууллага, аж ахуй нэгж,  төрийн ба төрийн бус байгууллагуудтай

  1. Оюутнуудад дадлага олгох, ажлын байраар хангах,
  2. Оюутнуудын  эрүүл мэндийг хамгаалах,
  3. Тухайн байгууллагын ажилтнуудад ,
  4. Мэргэжлийн чиглэлээр зөвлөгөө өгөх,
  5. Багш, оюутнуудын дунд олимпиад зохион байгуулах, 
  6. Хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хэрэгжүүлэх,
  7. Оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлах
  8. Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг хамтран зохион байгуулах чиглэлээр хамтран ажилладаг. 

Үүнээс томоохон аж ахуйн нэгж, компани, төрийн байгууллагыг дурдвал: Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монгол улсын Шинжлэх ухааны академи, Үндэсний Статистикийн Хороо, Номин Холдинг ХК, АПУ ХК, Олон улсын Аудитын “Грант тортон” компани, “Сэнтрал Экспресс Си Ви Эс” буюу CU ХХК, Монгол Такс ТМЗ ХХК зэрэг  компаниуд орно.

 

Гадаад хамтын ажиллагаа

Гадаадын 20 гаруй  их сургуультай дараах чиглэлээр хамтран ажиллаж байна.

  1. Оюутан багш солилцоо,
  2. Хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжүүлэх
  3. Эрдэм шинжилгээний хурал хамтран зохион байгуулах
  4. Багш, оюутан, ажилтнуудын богино хугацааны танилцах айлчлал хийх
  5. Эрдэм шинжилгээний өгүүлэл, судалгааны ажлаа харилцан солилцож, туршлагаа хуваалцах
  6. 3+1 хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажилладаг. 

Дараах гадаадын их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байна. Үүнд:

  1. Вьетнам улсын Бизнес Технологийн их сургууль
  2. Тайваны ВуФенг их сургууль
  3. Ирландын Дублин хотын их сургууль
  4. Индонезийн Шинжлэх ухаан, комьютерын их сургууль
  5. Японы Тохоку их сургууль
  6. БНСУ-ын Хандонг их сургууль
  7. Хойд  Кипр улсын Газар дундын тэнгисийн их сургууль
  8. Тайландын Махасарахам их сургуулийн Бизнесийн сургууль
  9. БНСУ-ын Кёнги их сургууль
  10. БНСУ-ын Күүкмин их сургууль
  11. Казакстаны Кокшетау их сургууль
  12. Австралийн Southern Cross их сургууль
  13. ОХУ-ын Москва хотын Мэдээлэл, холбооны их сургууль
  14. Грийнвич England  Хөтөлбөр
  15. АНУ-ын Махараши Олон улсын их сургууль
  16. Ази, Номхон далайн орнуудын Олон улсын оюутан солилцооны UMAP хөтөлбөр
  17. АНУ-ын Виржиниагийн Олон улсын их сургууль
  18. ОХУ-ын Москва хотын Мэдээлэл, холбооны их сургууль

 

Японы Тохоку их сургуультай оюутан солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Инженер, технологийн тэнхим Тайваны ВуФенг их сургуультай Механик-инженерийн оюутнуудад зориулсан  3+1 хөтөлбөр хэрэгжүүлдэг. Швейцарийн Эдийн засаг, Технологийн их сургуультай хос диплом олгох хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж байна.