2015 оны 1-р сард Гадаад харилцаа, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Л.Энх-Амгалан Япон улсын Тохоку их сургуульд айлчлал хийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм.
2015.01.10 - 2015.01.12-ны өдрүүдэд Тайландын Махасарахам их сургуулийн төлөөлөгчид манай сургуульд айлчлал хийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.
2012 онд Мандах Бүртгэл Дээд Сургууль БНСУ-ын Коокмин их сургуультай хамтран ажиллахаар хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.
ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн Их Сургуулийн Калугийн салбар сургууль болон Мандах Бүртгэл дээд сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
БНСУ-ын Кёнги их сургууль болон Мандах Бүртгэл Их сургууль хооронд хамтран ажиллах гэрээнд 2017 оны 5-р сарын 26-нд албан ёсоор гарын үсэг зурлаа.