Инженер, эдийн засгийн сургуулийн харъяа тэнхимүүд
Суурь шинжлэх ухааны тэнхим
Эдийн засаг, бизнесийн тэнхим
Инженер технологийн тэнхим
Эдийн засаг, бизнесийн тэнхим нь 2013 онд байгуулсагдсан. Тус тэнхимд Доктор 5, профессор 3, дэд профессор 2, докторант 4, ахлах багш 1, магистр багш 8 ажиллаж байна.
Тэнхимийн зорилго
Эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт, судалгааны ажлыг эрхлэн явуулж, орчин үeийн шаардлагад нийцсэн зөв хандлагатай, бүтээлч мэргэжилтэн бэлтгэх үйлсэд оролцогч талуудтай хамтран ажиллах.
Зорилт
Тэнхимийн хэрэгжүүлж буй хөтөлбөр
Тэнхимийн хичээлийн багууд
Тэнхимийн эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл
Тэнхимийн эрдэм шинжилгээний баг нь дараах судалгааны үндсэн чиглэлийн дагуу судалгаа, шинжилгээ явуулдаг. Үүнд:
Тэнхимийн онцлог үйл ажиллагаа
Багш нар сургалтын хөтөлбөр шинэчлэлд онцгойлон анхаарч, мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авлага бичиж хэвлүүлэн сургалтанд хэрэглэж байна. Мөн оюутнуудыг эдийн засаг, санхүүгийн олимпиад, “Эрдмийн шувуу” болон Голомт банк, ХААН банкны нэрэмжит олимпиад болон улсын чанартай эрдэм шинжилгээний хурал, тэмцээнүүдэд удирдан тогтмол оролцуулж амжилтанд хүрч байна. ЭЗБТ-ийн дэргэд “Судлаач оюутан, “Старт ап”, “Мэргэшсэн санхүүгийн шинжээч-CFA” зэрэг клубууд үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна оюутанд чиглэсэн дараах арга хэмжээг зохион байгуулж байна. Үүнд:
2021-2022 оны хичээлийн жилийн II улирлаас эхлэн сургуулийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөөр Суурь шинжлэх ухаан тэнхим байгуулагдаж, бакалаврын хөтөлбөрт суурь шинжлэх ухааны хичээлүүдийн хөтөлбөрийг, мөн логистик менежментийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус тэнхимд 7 доктор, 2 профессор, 2 дэд профессор, 6 ахлах багш, 1 багш дасгалжуулагч ажиллаж байна.
Суурь шинжлэх ухааны чиглэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээ судлагааг хөгжүүлэх, зөв хандлага, төлөвшилтэй, хөрвөх чадвартай, мэргэжилтэнг бэлтгэх сургалтын чанартай үйлчилгээг үзүүлнэ.
Хэрэгжүүлж буй хөтөлбөр, мэргэжлийн чиглэл
Хичээлийн багууд
Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл
Тэнхимээс оюутныг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа:
2018 оноос эхлэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан эдийн засгийн мэдлэгтэй инженерыг бэлтгэх үүднээс “Суурь шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхим” байгуулагдсан. Улмаар Механик Инженерчлэл, Цахилгаанын инженер мэргэжлийн бакалаврын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан инженерийн мэргэжлийн тэнхим болох Инженер, технологийн тэнхим байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна.
Улс орны хөгжлийн чиг хандлагад нийцсэн сургалт, судалгааг хослуулж, эдийн засгийн мэдлэгтэй инженер технологийн чиглэлээр салбартаа манлайлагч, эдийн засгийн мэдлэгтэй, зөв хандлагатай, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх.
Оюутныг хөгжүүлэхэд дараах онцлог үйл ажиллааг хэрэгжүүлж байна
Сургалтын агуулга, технологи, заах арга зүй, хөтөлбөрүүдийн шинэчлэлд онцгойлон анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд тэнхимийн багш нар сургалтад ашиглах мэргэжлийн ном сурах бичиг, гарын авлага, бодлого дасгалын хураамж бичих, сургалтын хосолсон аргуудыг хичээлдээ ашиглах, оюутанд үзүүлэх үйлчилгээний хүрээг өргөтгөх чиглэлээр идэвхитэй ажиллаж байна.
Зохион байгуулсан уралдаан тэмцээний фото агшин
Шпагетти гүүр тэмцээн
Инженер механик-2022 олимпиад