НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН СУРГУУЛЬ

2021 онд тус сургуулийн Удирдах зөвлөлийн тогтоолоор Мандах Их Сургуулийн бүрэлдэхүүний “Нягтлан бодох бүртгэлийн сургууль” байгуулагдсан.

Өндөр чанартай боловсролын үйлчилгээ үзүүлж нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн хөрвөх чадвартай, манлайлагч, судлаач мэргэжилтэн бэлтгэх зорилготой.

Энэхүү сургууль нь нягтлан бодох бүртгэлийн бакалаврын сургалтыг явуулахын зэрэгцээ, сургалтын хөтөлбөрөө олон улсын стандартад нийцүүлэх, сайжруулах ажлыг тогтмол гүйцэтгэж байна. Мөн Монгол улсын нягтлан бодох бүртгэлийг сайжруулах чиглэлээр бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэдэг.

Нягтлан бодох бүртгэлийн сургууль нь бүртгэл шинжилгээний тэнхим, гадаад хэлний тэнхим гэсэн бүтэцтэй ажиллаж байна.