Бүртгэл Шинжилгээний тэнхим

Доктор 6, профессор 3, магистр 12 багш ажиллаж байгаагийн дотор Монгол улсын шилдэг нягтлан бодогч, багш-1 , Мэргэшсэн нягтлан бодогч 16, Татварын мэргэшсэн зөвлөх 4, Мэргэшсэн үнэлгээчин 1, Аудитор 8 ажиллаж байна.

Тэнхимийн зорилго

НББ-ийн боловсролын Олон улсын стандартад нийцсэн мэргэшүүлэх сургалт, судалгааны ажлыг чанарын өндөр төвшинд хэрэгжүүлэх, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх

Зорилт

  • Олон улсын стандартад нийцсэн хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Үр дүнд суурилсан сургалт явуулах
  • Нийгмийн хэрэгцээнд тулгуурлан судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэл

Хэрэгжүүлж буй хөтөлбөр

  • Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөр

Тэнхимийн хичээлийн багууд

  • Санхүүгийн тайлагнал 1
  • Санхүүгийн тайлагнал 2
  • Өртөг ба гүйцэтгэлийн удирдлага
  • Татварын бүртгэл
  • Аудит

Тэнхимийн эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл

  • Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт
  • Татварын бүртгэл
  • Хөрөнгийн үнэлгээ
  • Өртөг, удирдлагын бүртгэл
  • Тогтвортой байдлын тайлагнал

Тэнхимийн онцлог үйл ажиллагаа

Тэнхимийн багш нарын бичсэн  НББ-ийн үндэс, Санхүүгийн бүртгэл, Өртгийн бүртгэл, Удирдлагын бүртгэл, Дунд шатны бүртгэл, Аудит, СТОУС-ын хэрэглээний тайлбар, Санхүүгийн тайлагнал 1,2, Өртөг гүйцэтгэлийн удирдлага, Санхүүгийн удирдлага зэрэг сурах бичиг бүтээлүүд нь олны хүртээл болж, жил бүр шинэчлэгдэн их дээд сургуулиудын сургалтад өргөн ашиглагддаг.

Тэнхимийн заадаг бүх хичээлүүд гарын авлага, бодлого дасгалын хураамжтай.

Оюутны сурах арга барилыг нэмэгдүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

  • НББ-ийн мэргэжил сурталчилах өдөрлөг 
  • НББ-ийн үндэс хичээлийн олимпиад /1-р түвшин/
  • Санхүүгийн бүртгэл хичээлийн МИНИ олимпиад /2-р түвшин/
  • НББ-ийн мэргэжлийн АСТ  /3-р түвшин/
  • Өртгийн бүртгэл хичээлийн олимпиад /3-р түвшин/
  • НББ-ийн олимпиад /3,4-р түвшин/
  • Оюутны эрдэм шинжилгээний хурал /бүх оюутан/
  • Тогтвортой хөгжлийн вебинар 

Тэнхимийн амжилтаас

  • НББ-ийн улсын 27 удаагийн олимпиадын 13 алт, 5 мөнгө, 5 хүрэл медаль
  • Татварын улсын олимпиад 2014, 2021 /Багш/  1-р байр
  • Татварын улсын олимпиад 2017, 2022, 2025 /оюутан/  1-р байр
  • Ирээдүйн аудиторуудын сорилго 3 удаагийн олимпиадад алт, мөнгө, хүрэл медаль
  • Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?  Тэмцээнд 1-5 байруудад тогтмол амжилттай оролцсоор ирсэн.

Тэнхимийн багш нар