Гадаад хэлний тэнхим

Гадаад хэлний тэнхимд хэл шинжлэл, боловсрол судлалын чиглэлээр доктор, магистрын зэрэгтэй, англи хэлний заах арга зүйн олон улсын TEFL/TESOL зэрэгтэй, ерөнхий, академик, мэргэжлийн англи хэлний хичээлүүд (EGP, ESP, EAP)-ийг 10-аас дээш жил заасан туршлагатай доктор 3, докторант 4, магистр 6 багш ажиллаж байна.    

  

Багшлах бүрэлдэхүүн  

Гадаад хэлний тэнхимд хэл шинжлэл, боловсрол судлалын чиглэлээр доктор, магистрын зэрэгтэй, англи хэлний заах арга зүйн олон улсын TEFL/TESOL зэрэгтэй, ерөнхий, академик, мэргэжлийн англи хэлний хичээлүүд (EGP, ESP, EAP)-ийг 10-аас дээш жил заасан туршлагатай доктор 3, докторант 4, магистр 6 багш ажиллаж байна.    

 

ГХТ-ийн зорилго  

Гадаад хэлний сургалт, судалгааны ажлыг тасралтгүй хөгжүүлж, суралцагчдад зорилтот хэлийг хөтөлбөрийн түвшинд эзэмших, олон соёлын орчинд хөрвөх чадвартай судлаач мэргэжилтэн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлнэ. 

 

ГХТ-ийн зорилт  

  • Гадаад хэлний сургалтын орчинд чанарын үнэлгээг хэрэгжүүлж хэвших  
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг тасралтгүй чанаржуулах 
  • Гадаад хэлний сургалтыг тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулах 
  • Оюутны бие даан суралцах, хамтран хөгжих хандлагыг дэмжих 
  • Мэргэжлийн байгууллага, холбоодтой хамтын ажиллагааг өргөжүүлэх 

 

ГХТ-ийн хэрэгжүүлж буй хөтөлбөр  

Гадаад хэлний орчуулагчийн хөтөлбөр (Олон улсын харилцаа эсвэл Аялал жуулчлалын чиглэрээр төрөлжин мэргэших боломжтой.)  

  

  • ГХТ-ийн эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл  
  • Хэл шинжлэл  
  • Боловсрол судлал  
  • Гадаад хэл, заах арга зүй  
  • Хиймэл оюун ухаан  
  • Соёл судлал  
  • Тогтвортой хөгжил  
  • Байгаль орчин, нийгэм, засаглал  

 

ГХТ-ийн онцлог үйл ажиллагаа 

 

  • Зохион байгуулдаг үйл ажиллагаа:  
  • Гадаад хэлний тэнхимийн 7 хоног 
  • Тогтвортой хөгжлийн 7 хоног 
  • Англи хэл, соёл өдөрлөг  (1-р түвшин)  
  • Англи хэлний ур чадварын тэмцээн (2, 3-р түвшин)   
  • Монгол хэл, соёл өдөрлөг (2-р түвшин)  
  • Япон, солонгос хэлний өдөрлөг (1-р түвшин)  
  • Англи хэлний уран илтгэлийн тэмцээн (Бүх түвшин)  
  • Хүмүүнлэг, боловсрол судлалын оюутны эрдэм шинжилгээний бага хурал (Бүх түвшин)  

 

ГХТ-ийн клуб:  

  • IELTS шалгалтанд бэлтгэгчдэд зориулсан “IELTS” клуб 
  • Япон хэлний “Сакура” клуб 
  • Солонгос хэлний “K-Club” клуб 
  • Хятад хэлний “NiHao” клуб 
  • Үнэт чулууны талаарх “Diamond Jewellery” клуб 
  • Хялбаршуулсан уншлагын “X-Reading” клуб 
  • ГХТ-ийн багш нарын амжилт  
  • 2016-2017 оны Мандах Иx Сургуулийн “Шилдэг багш” Ж.Төгсөө  
  • 2017-2018 онд “Шилдэг хөтөлбөр хэрэгжүүлэгч багш” С.Ганцэцэг  
  • 2017-2018 оны Мандах Иx Сургуулийн “Шилдэг багш” Ш.Нандинцэцэг  
  • 2018-2019 оны Мандах Иx Сургуулийн “Шилдэг залуу багш” С.Намуун  
  • 2018-2019 оны Мандах Иx Сургуулийн “Шилдэг багш” Э.Оюун-Эрдэнэ  
  • 2021 “Боловсролын тэргүүний ажилтан” Э.Оюун-Эрдэнэ  
  • 2019-2020 оны Мандах Иx Сургуулийн “Шилдэг залуу багш” С.Сайнзаяа  
  • 2021-2022 оны Мандах Иx Сургуулийн “Шилдэг багш” С.Ганцэцэг  
  • 2022 онд БСШУЯ-ны “Жуух бичиг” Ш.Нандинцэцэг  
  • 2023-2024 оны Мандах Иx Сургуулийн “Шилдэг багш” Т.Оюун-Эрдэнэ   
  • 2023 онд БСШУЯ-ны “Жуух бичиг” Т.Оюун-Эрдэнэ  
  • 2024 онд Япон хэлний улсын хэмжээний уран илтгэлийн тэмцээнд 1-р байр  
  • 2024-2025 оны Мандах Иx Сургуулийн “Шилдэг судлаач багш” С.Ганцэцэг  
  • 2025 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль” Н.Ариунаа, Э.Оюун-Эрдэнэ  
  • 2025 онд БШУЯ-ны “Боловсролын тэргүүний ажилтан” Ш.Нандинцэцэг  
  • 2025 онд БШУЯ-ны “Жуух бичиг” С.Сайнзаяа  
  • 2025 онд “Багшийн алдар” Т.Товуусүрэн  
  • 2026 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль” С.Ганцэцэг, Ж.Төгсөө 
  • 2023 онд Монголын ахмад багш нарын холбооны “Багшийн гавьяа” одон С.Ганцэцэг, Ж.Төгсөө, Н.Ариунаа  
  • 2023 онд Монголын ахмад багш нарын холбооны “Шилдэг тэргүүний багш” Ш.Нандинцэцэг, Т.Оюун-Эрдэнэ  
  • 2018-2023 Хувийн их, дээд сургуулиудын холбооны “Шилдэг залуу багш” Б.Энхмандах, Ш.Нандинцэцэг, Т.Оюун-Эрдэнэ, Э.Онон, С.Сайнзаяа  
  • 2026 онд  “Боловсролын тэргүүний ажилтан” Т.Оюун-Эрдэнэ  
  • 2026 онд Хувийн их, дээд сургуулиудын холбооны “Багшийн алдар” цол тэмдэг Б.Энхзул 
  • 2026 онд БШУЯ-ны “Жуух бичиг” Э.Онон  
  • 2026 онд БШУЯ-ны “Жуух бичиг” Б.Энхмандах  

Тэнхимийн багш нар