Зорилго

Клубийн зорилго нь оюутнуудын оюуны чадавхийг шатрын спортоор дамжуулан хөгжүүлж, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг олгоход чиглэнэ. Клуб нь харилцан суралцах, хамтран ажиллах эерэг орчинг бүрдүүлж, шатрын соёлыг сурталчлахад идэвхтэй оролцдог.

 

Зорилт

1. Оюутнуудын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх

2. Шатрын спортоор дамжуулан оюуны чадавхийг хөгжүүлэх

3. Сургуулийн дотоод болон сургуулиуд хоорондын тэмцээнүүдэд оролцох

4. Оюутнуудын харилцан суралцах боломжийг дэмжих

 

Үйл ажиллагаа

Шатрын клубийн үйл ажиллагаа нь шатрын мэдлэгийг түгээх, гишүүдийн ур чадварыг сайжруулахад чиглэнэ. Клуб нь тогтмол сургалт, дотоод тэмцээн зохион байгуулж, шатрын стратеги, тактикийн талаар харилцан бусдадаа түгээх болно. Мөн сургуулийн дотор болон бүс нутгийн тэмцээнүүдэд оролцохыг дэмжиж, шатрын соёлыг сурталчлах болно.

 

Удирдагч оюутан: Т.Энхтайван /ac24d123@mandakh.edu.mn/