Хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

A- A A+
Хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Мандах Их Сургууль, Ай И Ди Си байгууллагатай  хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг 2019 оны 2-р сарын 28-ны өдөр байгуулав. Уг санамж бичигт Мандах Их Сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал, Доктор Ph.D, дэд профессор Ч. Төрбадрах, Ай И Ди Си байгууллагын захирал М. Найдалмаа нар гарын үсэг зурснаар хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Санамж бичгийн хүрээнд Мандах их сургуулийн англи хэлний багш нарын чадавхийг дээшлүүлэх болон багш, оюутнуудад зориулсан TEFL/TESOL хөтөлбөр, Грийнвичийн Их сургуулийн (ИБУИНВУ) итгэмжилсэн Мэргэжлийн Англи хэлний олон улсын хөтөлбөр болон бизнесийн удирдлага, маркетинг, олон нийтийн харилцааны чиглэлээр мэргэшүүлэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, баталгаажуулна. Ингэснээр Мандах Их сургуулийн багш, оюутнууд мэргэжлийн ур чадвар,  гадаад хэлний мэдлэгээ өндөр түвшинд сайжруулах  боломжтой болох юм.

Сургуулийн захиргаа