Нягтлан бодох бүртгэлийн сургууль болон KPMG Аудит компани хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

A- A A+
Нягтлан бодох бүртгэлийн сургууль болон KPMG Аудит компани  хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

        Мандах Их Сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн сургууль нь KPMG Аудит компанитай хамтран ажиллах гэрээ байгуулав. Нягтлан бодох бүртгэлийн сургуулийн захирал Х.Нямбаяр, KPMG Аудит ХХК-ийн ерөнхий захирал Г.Соёлмаа нар хамтын ажиллагааны гэрээнд 2024.05.02-ны өдөр гарын үсэг зурлаа. Тус хамтын ажиллагааны хүрээнд харилцан сургалт явуулах, Мандах Их Сургуулийн НББ-ийн хөтөлбөрийн оюутнуудыг танилцах болон үйлдвэрлэлийн дадлагад гаргах болон бусад чиглэлээр хамтран ажиллах юм.

        Энэ үеэр KPMG Аудит компанийн хүний нөөцийн менежер П.Алтанзул, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд захирал Б.Тунгалагтуяа нар 3 болон 4-р түвшний оюутнуудад зориулж, KPMG Аудит компанийн үйл ажиллагааны танилцуулга, аудиторын карьерын туршлага, цаашдын боломжийн талаар сонирхолтой илтгэл тавилаа.