Мандах их сургуулийн “мазаалай” баг оюутны лигийн аваргаар тодорлоо

A- A A+
Мандах их сургуулийн “мазаалай” баг оюутны лигийн аваргаар тодорлоо

Монгол улсын их дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн  “Оюутны лиг 2018-2019” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 12 их, дээд сургуулийн баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж  4 сарын турш үргэлжлэн явагдаж 2019 оны 4-р сарын 4-ний өдөр дүнгээ гаргалаа.

Мандах Их Сургуулийн “Мазаалай" баг хэсгээсээ 3-р байраар шалгарч Этүгэн Их Сургуулийн-II шигшээ багтай тоглож 2:1 харьцаагаар хожиж дараагийн шатанд  Мон Алтиус БТДСургуулийн шигшээ багтай тоглож хожил авснаар аваргын төлөө  Цахим дээд сургуулийн шигшээ багтай тоглох эрхтэй болсон. Оюутны лигийн аваргын төлөөх тоглолт Спортын төв ордонд  2019 оны 4-р сарын 4-ны өдөр  болж Мандах Их Сургуулийн баг Оюутны лигийн 2-р дивизионы аварга багаар шалгарч, НББАХ-4 дамжааны оюутан Т. Санчир "MVP" шагналын эзэн боллоо.

Тэмцээнд  амжилттай оролцсон баг тамирчиддаа болон дасгалжуулагч багш А.Даваадоржид сургуулийн захиргаа хамт олны нэрийн өмнөөс баяр хүргэж  сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

                                                                  Сургуулийн захиргаа