Мандах Их Сургууль болон Голомт банкны хооронд хамтран ажиллах тухай гэрээ байгууллаа

A- A A+
Мандах Их Сургууль болон Голомт банкны хооронд хамтран ажиллах тухай гэрээ байгууллаа

Мандах Их Сургууль, Голомт банкны хооронд хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 2019 оны 5-р сарын 29-ний өдөр Мандах их сургуулийн хурлын танхимд болов. Ёслолын ажиллагаанд Мандах Их Сургуулийн Захирал, Профессор Г. Нанжид тэргүүтэй Мандах Их Сургуулийн удирдлага, тэнхимийн багш нарын төлөөлөл,  Голомт банкны үйл ажиллагаа хариуцсан захирал Д. Сугар, Хүний нөөцийн хэлтсийн захирал Г. Уянга нар оролцлоо. Гэрээнд Мандах их сургуулийг төлөөлөн сургалт эрхэлсэн дэд захирал Доктор, дэд Профессор Ч. Төрбадрах, Голомт банкийг төлөөлөн үйл ажиллагаа хариуцсан захирал Д. Сугар нар гарын үсэг зурав.

Ёслолын ажиллагааны үеэр хоёр тал гэрээнд тусгагдсан болон цаашид хамтран ажиллах чиглэлийн талаар харилцан санал солилцов. Хамтран ажиллах гэрээний хүрээнд оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг сайжруулах, оюутныг хөгжүүлэх клубын үйл ажиллагааг дэмжих, оюутны дадлага хийх таатай нөхцлийг бүрдүүлэх, ажлын байранд бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаар талууд тохиролцлоо.

Голомт банк  2300 гаруй ажилтан албан хаагчидтай бөгөөд үүнээс 120 гаруй нь Мандах Их Сургуулийн төгсөгчид ажиллаж байна.