Мандах Их Сургууль болон Швейцарын Холбооны Улсын Эдийн засаг, Технологийн Их Сургуулийн хос диплом олгох хөтөлбөрийн төгсөлтийн ёслолын ажиллагаа боллоо

A- A A+
Мандах Их Сургууль болон Швейцарын Холбооны Улсын Эдийн засаг, Технологийн Их Сургуулийн хос диплом олгох хөтөлбөрийн төгсөлтийн ёслолын ажиллагаа боллоо

Мандах Их Сургууль болон Швейцарын Холбооны Улсын Эдийн засаг, Технологийн их сургуулийн хос диплом олгох хөтөлбөрийн  төгсөлтийн ёслолын ажиллагаа 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр боллоо.

Мандах Их Сургууль нь Швейцарын Эдийн засаг, технологийн их сургуультай хамтран 2016 оноос эхлэн бакалаврын болон магистрын түвшинд хос диплом олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ жил уг хөтөлбөрт хамрагдсан нягтлан бодох бүртгэл, санхүү, банкны оюутнууд хоёр сургуулийн дипломыг гардан авлаа. Тус хөтөлбөрийн онцлог нь мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдийг англи хэл дээр  судалдаг бөгөөд цаашид төгсөгчид ахисан түвшинд гадаад, дотоодын их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах,  мэргэжлийн хувьд өөрийгөө хөгжүүлэх чухал ач холбогдолтой юм.

Төгсөлтийн ёслолын ажиллагааг Мандах Их Сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал,  доктор, дэд профессор Ч. Төрбадрах нээж, хөтөлбөрт хамрагдаж амжилттай суралцсан оюутнууд болон тухайн хөтөлбөрт хичээл заасан багш нарт баяр хүргэн,  уг хөтөлбөрийн төгсөгчдөд олон давуу тал, боломж олгож байгааг онцлон тэмдэглэж цаашдын ажил, хөдөлмөрт нь амжилт хүслээ.

Түүнчлэн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор, профессор Л. Энх-Амгалан хос диплом олгох хөтөлбөрийн төгсөгчдөд баяр хүргэхийн ялдамд төгсөгчид та бүхэн  мэргэжлийн болон хувь хүнийхээ хувьд  байнга өөрийгөө хөгжүүлж байхыг сануулан, Мандах Их Сургуулийн болон мэргэжлийнхээ нэр хүндийг өндөрт өргөж явахыг захиж амжилт хүслээ.