Мандах Их Сургууль болон ОХУ-ын Тувагийн Бүгд Найрамдах Улсын Кызыл хотын Хэлний сургалтын “Эрдэм” төвийн хооронд хамтран ажиллах тухай гэрээ байгуулав

A- A A+
Мандах Их Сургууль болон ОХУ-ын Тувагийн Бүгд Найрамдах Улсын Кызыл хотын Хэлний сургалтын “Эрдэм” төвийн хооронд хамтран ажиллах тухай гэрээ байгуулав

Мандах их сургууль, Хэлний сургалтын “Эрдэм” төвийн хооронд хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 2019 оны 9-р сарын 2-ны өдөр Мандах их сургуулийн хурлын танхимд болов.

Ёслолын ажиллагаанд Мандах их сургуулийн захирал, профессор Г. Нанжид тэргүүтэй Мандах их сургуулийн удирдлага болон ОХУ-ын Тува улсын Кызыл хотын Хэлний сургалтын “Эрдэм” төвийн удирдлага оролцлоо. Гэрээнд Мандах их сургуулийг төлөөлөн сургалт эрхэлсэн дэд захирал доктор, дэд профессор Ч. Төрбадрах, Хэлний сургалтын “Эрдэм” төвийг төлөөлөн захирал  Донгак Буян Мэргэн-оолович нар гарын үсэг зурав.