Мандах Их Сургуулийн үүсгэн байгуулагч Б.Сандагсүрэнгийн нэрэмжит сургуулийн аварга шалгаруулах спортын 4 төрөлт тэмцээн боллоо

A- A A+
Мандах Их Сургуулийн үүсгэн байгуулагч Б.Сандагсүрэнгийн нэрэмжит сургуулийн аварга шалгаруулах спортын 4 төрөлт тэмцээн боллоо

Мандах Их Сургуулийн үүсгэн байгуулагч Б. Сандагсүрэнгийн нэрэмжит сургуулийн аварга шалгаруулах уламжлалт спорт тэмцээн 2019 оны 10 сарын 29-ны өдрөөс 11 сарын 10-ны өдрийг хүртэл амжилттай болж өндөрлөлөө.

Сургуулийн аварга шалгаруулах энэхүү тэмцээнийг 1997 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн 4 төрөлт тэмцээн болон өргөжиж, тамирчдын чансаа ч улам сайжирч байна.

Тэмцээнд нийт 32 баг тамирчид   хоёр долоо хоногийн турш өрсөлдөж өнөөдөр нэгдсэн дүнгээ гаргаж, аваргуудаа тодрууллаа. Үүнд:

Сагсан бөмбөгийн төрөлд:
Эрэгтэй баг:
I байрт- Програм хангамж-3
II байрт- Санхүү банк-3
III байрт- Програм хангамж-2               Шилдэг тоглогч: Нямдаваа / Програм хангамж-3/
Эмэгтэй баг: 
I байрт- НББ- Татвар-3
II байрт- НББ-Татвар-2
III байрт- НББ- Татвар-1                       Шилдэг тоглогч: Лхагважаргал  /НББ-Татвар-3/

Ширээний теннисийн төрөлд:
Эрэгтэй:
I байрт: Х.Балжинням  /НББ-Аудит-4/
II байрт Ч. Өсөхбаяр /НББ-Татвар-3/
III байрт: Б.Хишигжаргал /НББ-МС-3/
Эмэгтэй:
I байрт: Нандинцэцэг /Санхүү банк-4/
II байрт: Х.Золжаргал /НББ-Банк-4/
III байрт: Б.Баянжаргал  /НББ-статистик-2/

Шатрын төрөлд:
Эрэгтэй:
I байрт: М.Хүслэн /НББ-МС-4/
II байрт: : М.Мөнхбат /НББ-Аудит-3/

III байрт: : Г.Ган-Эрдэнэ  /ПХ-2/

Эмэгтэй:
I байрт:А.Үүрцолмон /НББ-АХ-2/
II байрт: Х.Золжаргал /НББ-Банк-4/

III байрт: А.Буяндэлгэр /НББ-статистик-2/ 

Гар бөмбөгийн төрөлд:
Эрэгтэй баг:
I байрт: НББ-МС хөтөлбөр
II байрт: НББ-.Татвар. хөтөлбөр
III байр: НББ-Аудит  хөтөлбөр
Шилдэг тоглогч: Б.Хишигжаргал  /НББ-МС-3/

Эмэгтэй баг:
I байрт: НББ-Аудит хөтөлбөр
II байрт: НББ-банк  хөтөлбөр
III байрт: НББ- Татвар хөтөлбөр
Шилдэг тоглогч: Оюунтунгалаг /НББ-аудит-2/

нар тус тус шалгарлаа. 

Сургуулийн аварга шалгаруулах уламжлалт спорт тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр:
I байрт: НББ-Татвар хөтөлбөрийн хамт олон шалгарч  "Шилжин явах цомын эзэн"-ээр тодорлоо. Удаах байрт НББ-Аудит хөтөлбөр, III байрт: НББ-Мэдээллийн систем хөтөлбөр тус тус шалгарлаа.

 

Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд  “Мандах нар” хамтлагийн бүжигчид мэндчилгээ дэвшүүлж, Санхүү хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал С.Энхтүвшин үг хэлж, баяр хүргэн, багш удирлагуудын хамт шагналыг гардуулан өглөө.


Амжилттай оролцсон баг, тамирчиддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.

 

Сургуулийн захиргаа