Оюутнуудын шилдэг бүтээлийн уралдаанд Мандах Их Сургуулийн оюутнууд II болон III байрт шалгарлаа

A- A A+
Оюутнуудын шилдэг бүтээлийн уралдаанд Мандах Их Сургуулийн оюутнууд II болон III байрт шалгарлаа

Санхүүгийн зохицуулах хорооноос Монгол Улсад санхүүгийн зохицуулагч байгууллага байгуулагдсаны 25 жил, даатгалын салбарын 85 жилийн ойд зориулан судлаачид, оюутнуудын дунд шилдэг бүтээлийн уралдаан зарлаж, нийт 32 бүтээл ирснээс 12 бүтээлийг шалгаруулсан. Сонгогдсон 12 бүтээлээс оюутан, судлаачийн ангилал тус бүрээс шилдэг 3 бүтээлийг шалгаруулах эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо.

Хурлын үеэр СЗХ-ны дарга, доктор С.Даваасүрэн баяр хүргэн үг хэлж, шилдгүүдийн шагналыг гардуулав.

Оролцогчдоос оюутны ангилалд тэргүүн байранд “Хөрөнгийн зах зээлийн тодорхойгүй байдалд “Miles-Ezzell болон Modigliani-Miller”-ийн засварлалтыг ашиглах нь” бүтээлээр МУИС-ийн оюутан Д.Ганбаяр, дэд байранд “Эх орны хишиг 1072 хувьцааг зохистой удирдах замаар хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх боломж” бүтээлээр Мандах Их Сургуулийн оюутан Г.Бат-Эрдэнэ, Б.Нямтуяа нар,  III байрт “Хувьцааны төвлөрөл болон ашгийн удирдлагын хоорондын хамаарлын шинжилгээ” бүтээлээр Мандах Их Сургуулийн оюутан Б.Алтанзул шалгарлаа.