Мандах Их Сургуулийн Захирал, профессор Г. Нанжид АНУ-ын Пэрэгрин Академик Сервис, Манлайллын Академийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

A- A A+
Мандах Их Сургуулийн Захирал, профессор Г. Нанжид АНУ-ын Пэрэгрин Академик Сервис, Манлайллын Академийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2019 оны 4-р сарын 29-нд АНУ-ын Пэрэгрин Академик Сервис, Манлайллын Академийн ерөнхийлөгч Олин Оедековен тэргүүтэй төлөөлөгчид  Мандах Их Сургуульд зочлов. Мандах Их Сургуулийн Захирал, Профессор Г.Нанжид төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтанд АНУ-ын Пэрэгрин Академийн дэд ерөнхийлөгч Лаурел Викланд, Олон улсын Хөтөлбөр,  Маркетинг хариуцсан захирал Алимаа, Хэрэглэгчийн Үйлчилгээний дэд захирал Кэйла Вос, Мандах Их Сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал Ч. Төрбадрах, Санхүү, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал С. Энхтүвшин нар оролцов.

Уулзалтын эхэнд Мандах Их Сургуулийн захирал Г. Нанжид сүүлийн жилүүдэд Мандах Их Сургууль дээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, ололт амжилт, ахиц  дэвшлийн  талаар төлөөлөгчдөд дэлгэрэнгүй танилцууллаа.  Түүнчлэн хоёр тал хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар харилцан санал солилцов.

Төлөөлөгчид Мандах Их Сургуулийн хичээлийн шинэ байртай танилцаж, орчин үеийн техник хэрэгслээр бүрэн тоноглогдсон анги танхим, номын сан, спортын заал, цайны газрыг үзэж сонирхоод, багш, оюутнуудын ажиллах болон суралцах таатай орчин бүрдсэн байгааг хараад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. 

Мандах Их Сургууль АНУ-ын Пэрэгрин Академитай 2012 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд бизнесийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудын суралцах гарцыг жил бүр үнэлүүлдэг. Мэргэжлийн суурь ба мэргэшүүлэх 12 төрлийн хичээлийн агууллагаар өгсөн шалгалтын дүнгээр Мандах Их Сургууль ACBSP-ийн 8-р бүсийн сургуулиуд болон Монголын бусад их дээд сургуулийн дундаж үзүүлэлтээс дээгүүр үнэлэгдэж ирсэн байна.

Сургуулийн захиргаа