Сургуулийн онцлог давуу талууд

Бид сургалтын зэрэгцээ Монгол улсад нягтлан бодох бүртгэлийг хөгжүүлэх, ном сурах бичиг бичих, орчуулах, мэргэжлийн болоод мэргэшсэн нягтлан бодогчдыг сургах, мэргэшүүлэх, СТОУС-ыг нэвтрүүлэх, олон улсын байгууллагын төсөлт ажлуудад оролцож ирсэн. Эдгээрээс дурдвал:

  1. Сангийн яамны захиалгаар төсөвт байгууллагын НББ-ийг бэхжүүлэх төслийн НББОУС, УСНББОУС-ын сургалт
  2. Сангийн яамны захиалгаар УСНББОУС-ын сургалтын материал, цахим хичээл бэлтгэх, сургалт явуулах төсөлт ажил
  3. ММНБИ-ийн захиалгаар “Санхүүгийн тайлагнал-1,2”, “Өртөг гүйцэтгэлийн удирдлага”, “Санхүүгийн удирдлага” хичээлийн сурах бичиг орчуулах төсөлт ажил
  4. Хөгжлийн шийдэл ТББ-аас хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрийн хүрээнд жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан "Зардлын бүртгэлийн гарын авлага" бэлтгэх төсөлт ажил
  5. 4 удаа үндэсний магадлан итгэмжлэл хийлгэсэн цорын ганц “Нягтлан бодох бүртгэлийн  хөтөлбөр”
  6. Олон улсад (ACBSP) магадлан итгэмжлэгдсэн.
  7. Мэргэжлийн болоод мэргэшүүлэх хичээлүүд бүгд сурах бичиг, гарын авлагатай.