Цэндийн Эрдэнэтуяа

A- A A+
Цэндийн Эрдэнэтуяа

Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын ерөнхий нягтлан бодогч.

  • 1989 онд Санхүү Эдийн Засгийн Техникумыг санхүүч-эдийн засагч
  • 1998 онд Нягтлан Бодох Бүртгэлийн “Мандах” Дээд Сургуулийг нягтлан бодогч
  • 2001 онд Удирдлагын Академийг төрийн удирдлагын менежер, арга зүйч мэргэжлийн бакалавр,
  • 2010 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлийн магистраар тус тус суралцаж төгссөн. Нийгмийн даатгалын улсын байцаагч.
  • 2010 онд Энэтхэг Улсад мэргэжил дээшлүүлсэн. 1989-1993 онд Хан-Уул дүүрэгт төсвийн нягтлан бодогчоор ажиллаж байгаад 1993 онд тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ахлах нягтлан бодогчоор орсноос хойш Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, Нийслэлийн нийгмийн даатгалын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байна. Нийгмийн даатгалын байгууллагад мөрдөгдөх нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулж, салбартаа нэвтрүүлсэн. Нийгмийн даатгалын сангийн Удирдлагын тайлан болох Төсвийн гүйцэтгэлийн нэгдсэн тайлан гаргах ажлыг салбарын хэмжээнд хэрэгжүүлсэн.2004 онд “Нийгэм хангамжийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2007 онд “Санхүү банкны тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2011 онд “Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль”-иар шагнагдсан.