Манлайлагч мандахчууд оны шилдгүүдээ шалгарууллаа

A- A A+
Манлайлагч мандахчууд оны шилдгүүдээ шалгарууллаа

Мандах их сургуулийн шинэ жилийн баярын арга хэмжээ 2023.12.26 өдөр зохион байгуулагдлаа. Шинэ жилийн баярын арга хэмжээг нээж Мандах их сургуулийн ректор МУ-ын Гавьяат Багш  Профессор Г.Нанжид нээж үг хэллээ.

Мандах их сургуулийн 2023 оны “Шилдэг ажилтан”-аар Сургалтын албаны ахлах ажилтан Б.Батцэцэг тодорлоо.

2022-2023 оны хичээлийн жилд амжилт бүтээлээрээ бусдыгаа манлайлсан багш нарыг оны онцлох багш нараар шагналаа.

Боловсрол шинжлэх ухааны яам, Сангийн яамны шагналаар дараах багш, ажилчид шагнагдлаа.

“Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Бүртгэл шинжилгээний тэнхимийн багш З.Ундармаа

Монголын Ахмад багш нарын холбооны дээд шагнал “Багшийн Гавьяа” одонгоор Гадаад хэлний тэнхимийн багш доктор, дэд профессор С.Ганцэцэг, Ахлах багш Ж.Төгсөө, Ахлах багш Н.Ариунаа, Суурь шинжлэх ухаан, инчженерчлэлийн тэнхимийн багш Ахлах багш С.Анхбаяр нар шагнагдлаа.

Монголын Ахмад багш нарын холбоо “Шилдэг тэргүүний багш” цолоор  Гадаад хэлний тэнхимийн Ахлах багш Ш.Нандинцэцэг багш Т.Оюун-Эрдэнэ Бүртгэл шинжилгээний тэнхимийн багш Т.Золбоо  нар шагнагдлаа.

Нягтлан бодох бүртгэлийн “Тэргүүний ажилтан” тэмдгээр Бүртгэл шинжилгээний тэнхимийн багш Г.Золбоо, Э.Энх-Амгалан нар шагнагдлаа.

Боловсролын үйлчилгээний “Хүндэт ажилтан” тэмдгээр Ц.Цэнгэлмаа, С.Жавзандолгор нар шагнагдлаа.

Айлчлан ирж буй 2024 ондоо Манлайлагч мандахчууд та бүхний ажил үйлс өөдрөг амжилт бүтээлээр дүүрэн, эрүүл энх, сайн сайхан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.