Мандах их сургууль 2023 оны  “Шилдэг түнш байгууллага”-аа тодрууллаа

A- A A+
Мандах их сургууль 2023 оны  “Шилдэг түнш байгууллага”-аа тодрууллаа

Мандах их сургууль нь 90 гаруй дотоодын байгууллагатай  сургалт, семинар улсын хэмжээний олимпиад, уралдаан, тэмцээн, эрдэм шинжилгээний хурлыг хамтран зохион байгуулах, оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлах, оюутны танилцах болон үйлдвэрлэлийн дадлагын ажлыг зохион байгуулах, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгохтой холбоотой санал санаачлагыг хэлэлцэх  чиглэлээр хамтран ажилладаг.

Өнгөрсөн жилээс эхлэн Мандах их сургууль хамтрагч байгууллагуудаа урамшуулж, жил бүр оны “Шилдэг түнш байгууллага”-аа шалгаруулдаг уламжлал бий болсон. Хамтын ажиллагааны хүрээнд Мандах их сургуулийн төгсөгчдийг ажлын байраар хангасан байдал, дадлага хийлгэсэн байдал, оюутныг дэмжих төсөл хөтөлбөр болон тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан байдал зэрэг шалгуур үзүүлэлтээр 90 гаруй байгууллагаас Голомт банк 2023 оны “Шилдэг түнш байгууллага”-аар   шалгарлаа. Голомт банк нь энэ хичээлийн жилээс  Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийг Мандах их сургуультай хамтран хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү хөтөлбөрт манай сургуулийн 36 оюутан хамрагдаж байна. Шагналыг Мандах их сургуулийн Ректор, Монгол Улсын Гавъяат багш, профессор Г.Нанжид,   тус сургуулийн Магистрын хөтөлбөрийн төгсөлтийн баярын үеэр Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын захирал  Г.Уянгад гардууллаа. Мөн Мандах их сургууль болон Голомт банкны хамтын ажиллагааг өргөжин хөгжүүлэхэд хичээл зүтгэл, хүчин чармайлт гарган амжилттай ажилласан хувь нэмрийг үнэлж, Голомт банкны-ны Үйл ажиллагааны хэлтсийн захирал Д. Оюу-д “Талархал”, мөнгөн урамшуулал олгов.