Мандах их сургууль оу-ын чут-ны iso9001:2015, ббмт-ны iso21001:2018 стандартуудаар дахин баталгаажуулалт хийлгэлээ.

A- A A+
Мандах их сургууль оу-ын чут-ны iso9001:2015, ббмт-ны iso21001:2018 стандартуудаар дахин баталгаажуулалт хийлгэлээ.

Мандах их сургууль нь  2017 онд ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн анхны хувийн их сургууль, 2020 онд Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны ISO 21001:2018 стандартыг нэвтрүүлж, Энэтхэгийн баталгаажуулалтын IRCLASS байгуулагаар баталгаажуулалт хийлгэн, Монгол улсын их дээд, сургуулиудаас анхны Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны ISO 21001:2018 стандартыг нэвтрүүлсэн их сургууль болсон.

Манай хамт олон ОУ-ын стандартын шалгуур, шаардлагыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн тасралтгүй хангаж ажилласнаар ОУ-ын дээрх 2 стандартын шаардлагыг зэрэг биелүүлж, ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн тохирлын үнэлгээний SFCS компаниар  давтан баталгаажуулалтыг амжилттай хийлгэлээ.

Стандартын баталгаажуулалтын гэрчилгээгээ хамт олоноо төлөөлөн Мандах Их сургуулийн Стратеги хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал С.Энхтуяа, Чанарын удирдлага зохицуулалтын албаны дарга П.Болормаа нар  2023 оны 12 сарын 25-ны өдөр гардан авлаа.

Энэхүү үйл ажиллагаанд SFCS компани гүйцэтгэх захирал Г.Ундаръяа, стандартын тэргүүлэх аудитор П.Хашбат нар хүрэлцэн ирж, стандартын шалгуур шаардлагыг хангасан Мандах их сургуулийн хамт олонд баяр хүргэн цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ. 

 Мандах ИС нь чанарыг эрхэмлэдэг байгууллагын хувьд ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн тохирлын үнэлгээний SFCS компанитай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг.

ОУ-ын чанарын стандартыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулсан Мандах ИС-ийн нийт хамт олон, оюутан суралцагч, төгсөгч, ажил олгогч, хамтын ажиллагаатай байгууллагууд болон бусад оролцогч талууддаа талархал илэрхийлье.   

Мандах Их Сургууль