Магистрын хөтөлбөрийн төгсөлтийн ёслолын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа

A- A A+
Магистрын хөтөлбөрийн төгсөлтийн ёслолын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа

Мандах Их Сургуулийн магистрын хөтөлбөрийн 22 дах удаагийн төгсөлтийн үйл ажиллагаа 2023 оны 12 сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Ёслолын үйл ажиллагааг нээж  мандах ИС-ийн ректор, профессор Г.Нанжид хөтөлбөрт хамрагдаж амжилттай суралцсан оюутнууд болон тухайн хөтөлбөрт хичээл заасан багш нарт баяр хүргэн,  уг хөтөлбөрийн төгсөгчдөд олон давуу тал, боломж олгож байгааг онцлон тэмдэглэж цаашдын ажил, хөдөлмөрт нь амжилт хүслээ.Үйл ажиллагаанд Мандах Их Сургуулийн удирдлага, Эрдмийн зөвлөлийн гишүүд оролцож, төгсөгчдөд амжилт хүсэж, диплом энгэрийн тэмдгийг гардуулж өглөө.

Энэ удаагийн төгсөлтөөр Нягтлан бодох бүртгэл, Санхүү, Бизнесийн удирдлага хөтөлбөрөөр нийт 35 магистрант төгслөө.

Төгсөлтийн ёслолын үйл ажиллагааны үеэр дипломын ажил бичиж төгссөн нийт 5 оюутан болон 3.8-оос дээш голч дүнтэй суралцсан 5 төгсөгчдөд тус сургуулийн докторын хөтөлбөрт эхний жилийн сургалтын төлбөрийн 20% болон 10%-ийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг олгосон   Үүнд:

Овог

Нэр

Мэргэжил

1

Батмөнх

Очгэрэл

Бизнесийн удирдлага

2

Батхуяг

Баярзул

Бизнесийн удирдлага

3

Ганболд

Энхжаргал

Бизнесийн удирдлага

4

Дагвасүмбэрэл

Цэрмаа

Бизнесийн удирдлага

5

Батнасан

Адилзаяа

Нягтлан бодох бүртгэл

6

Батсайхан

Эрдэнэжаргал

Нягтлан бодох бүртгэл

 

7

Баасанжав

Отгонжаргал

Нягтлан бодох бүртгэл

 

8

Нэргүй

Даваажав

Нягтлан бодох бүртгэл

 

9

Баярсайхан

Хулан

Санхүү

 

10

Отгонбаяр

Сайнжаргал

Санхүү

 

 

Нийт төгсөгчдөдөө цаашдын ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргаж, сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөн, мэргэжлийн ёс зүйгээ чанд сахин ажиллахыг хүсье.