Мандах их сургуулийн багш нар Олон улсын вэбинарт илтгэл тавьж, амжилттай хэлэлцүүллээ

A- A A+
Мандах их сургуулийн багш нар Олон улсын вэбинарт илтгэл тавьж, амжилттай хэлэлцүүллээ

Мандах их сургуулийн Бүртгэл, шинжилгээний тэнхимийн багш Ц. Номин, Эдийн засаг, бизнесийн тэнхимийн багш Г.Лхамдулам нар Индонези улсын Шинжлэх ухаан, технологийн Стеком их сургуулиас зохион  байгуулсан Олон улсын вэбинарт “Технологийн ирээдүй ёс зүйг хэрхэн өөрчлөх вэ?”,  “Хиймэл оюун ухааны ирээдүй” сэдвээр тус тус  илтгэл тавьж, амжилттай хэлэлцүүллээ. Вэбинарт Индонези, Украйн,  Монгол, Азербайджан зэрэг  улсын 130 гаруй эрдэмтэн багш, судлаач оюутнууд  оролцлоо.