Нийгэм тогтвортой хөгжлийн баг нь 2020-2021 оны хичээлийн жилд байгуулагдсан. 
    Зорилго: ISO21001: 2018 стандартад нийцүүлэн байгууллага болон хувь хүний нийгмийн хариуцлагыг сайжруулах, хүрээлэн буй орчин, байгалийн тэнцвэрт байдлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээх ёс зүйг төлөвшүүлэх, тэгш хүртээмжтэй боловсролын үйлчилгээ үзүүлэхэд  дэмжлэг үзүүлнэ.
                              Бид  дараах чиглэлийн дагуу нийгэм, хүмүүнлэг, тусламжийн ажлуудыг хийдэг.

                                                 Үүнд: 
                                                 - Нийгмийн сайн сайхны төлөө тусламж үзүүлэх 
                                                 - Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах 
                                                 - Эрүүл ахуй, ажлын байрны таатай орчин бүрдүүлэх

                      

 

       Багийн ахлагч:  Захиргааны ахлах ажилтан Б.Мөнхтуяа

Гишүүд:  Нягтлан бодогч Б.Болор-Эрдэнэ, НББ-ийн багш Г.Хандсүрэн, СШУИТ-ийн багш М.Ганхөлөг,  ГХТ-ийн багш Н.Ариунаа,  ЭЗБТ-ийн багш Г.Лхамдулам,  МТС-ийн багш Д.Номиндарь,  Ахлах номын санч Л.Дэлгэрцэцэг

ҮЙЛ АЖИЛЛАГАА

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор  “ Мод тарьж амьд өв үлдээе”  уриан дор төгсөгчидтэй хамтран “Мандах Төгөл-1,2” –ийг байгуулаад байна.                                                 

            

       Ид шидийн орон болон тус сургууль байрладаг хорооны өрх толгойлсон аавд туслах аян, сайн үйлсийн аянуудыг зохион байгуулахын зэрэгцээ хог хаягдлыг  бууруулах, хогны менежементийг сайжруулан хогоо ангилан ялгадаг анхны их сургууль болсон.  Багийн дэргэд оюутнуудын оролцоотой PLUS CLUB-ийг нээн ажиллуулж байна.