Хөтөлбөрийн хороо

Хөтөлбөрийн хороо

Хөтөлбөрийн хорооны зорилго нь Мандах ИС-ийн хэрэгжүүлж буй бүх түвшний сургалтын хөтөлбөрүүдийг үндэсний болон олон улсын стандарт, шалгууруудад нийцүүлэн сайжруулах, шинээр болон шинэчлэн хөтөлбөр боловсруулах, батлах, үнэлэх, сайжруулахад мэргэжил, бодлогын зөвлөмж гаргах, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд  холбоотой шийдвэр гаргахад оршино.


Хөтөлбөрийн Хорооны бүтэц, бүрэлдэхүүн ба удирдлага зохион байгуулалт


Хөтөлбөрийн хороо, дэд хорооны нийтлэг үүрэг

  • Мандах ИС-ийн сургалтын хөтөлбөрийг Монгол улсын дээд боловсролын хууль тогтоомж, Боловсрол эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гаргасан шийдвэр, Мандах ИС-ийн сургалтын бодлого, шинжлэх ухааны хөгжлийн хандлага, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулж, олон улсын боловсролын стандартад нийцүүлнэ.
  • Хөтөлбөрийн суралцахуйн үр дүн, болон тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлт, цагийн багтаамж, оюутны хичээл сонголт хийх арга зам, хувилбар зэрэг зохицуулалтын механизмыг нарийвчлан тогтооно.
  • Сургалт явуулах шаардлагатай багшлах боловсон хүчний нөөц, чадавхийг дээшлүүлэх түүнчлэн ном сурах бичиг, номын сан болон анги танхмийн хүртээмж зэргийг судлан, санал боловсруулна.
  • Чиг үүргийн дагуу хэлэлцэж буй асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн үнэлгээ хийж, сургалтын үйл ажиллагааны чанар, стандартыг хангах, оюутны сурах үйл ажиллагааг идэвхижүүлэхэд анхаарна.

Сургуулийн хөтөлбөрийн хорооны чиг үүрэг

Хөтөлбөрийн хороо нь Мандах ИС-ийн сургалтын хөтөлбөрийн бодлогыг тодорхойлох, хэрэгжилтэнд хяналт тавих, шинээр хөтөлбөр боловсруулах, бүх түвшний хөтөлбөрийн нэгжүүдийн үйл ажиллагааг уялдуулж, нэгдсэн удирдлагаар хангана.

  • Сургалтын бүх түвшний хөтөлбөрт өөрчлөлт оруулах, шинээр нээх, түр зогсоох, хасах асуудалд санал боловсруулж, эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.
  • Үндсэн мэргэжил, хавсран мэргэжих, мэргэшүүлэх, хос мэргэжил эзэмшихэд тавих шаардлагыг тогтооно.
  • Сургалтын хөтөлбөрүүдийн төгсөгчийн загвар, чадамжийг тогтооно.
  • Хөтөлбөрүүдэд дунд болон урт хугацааны үнэлгээ хийж, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох чиглэлээр зөвлөмж гаргана.
  • Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний тайланг хэлэлцэж зөвлөмж гаргана.
  • Хөтөлбөрийн дэд хороодод зөвөлгөө, чиглэл өгөх, сургалтын хөтөлбөртэй холбоотой маргааныг хүлээн авч шийдвэрлэнэ.

Хөтөлбөрийн дэд хорооны чиг үүрэг

  • Хөтөлбөрийн дэд хороонд хичээлийн багуудын  ахлагч нар байна.
  • Дэд хороо нь хичээлийн хөтөлбөр, тодорхойлолтыг хэлэлцэж, тавигдах шаардлага стандартыг хангаж буй талаар санал боловсруулна.
  • Зааж буй хичээлийн хөтөлбөрийн сургалтын багц материалын сан бүрдүүлэхэд хяналт тавьж ажиллана.
  • Хамтарсан болон хос хөтөлбөртэй холбоотой асуудлыг хэлэлцэж, дундын хөтөлбөрийн дэд хороо байгуулах санал боловсруулж, хөтөлбөрийн хороонд уламжилна.
  • Дэд хороо нь хичээлийн багуудын зааж буй хичээлийн тодорхойлолт, агуулга, тавигдах шаардлага, стандарт, гарах үр дүнгийн талаар шинжилгээг хөтөлбөрийн хороонд танилцуулна.
  • Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд хичээлийн багуудаас ирүүлсэн саналуудыг нэгтгэн, дүгнэлтээ хөтөлбөрийн хороонд хүргүүлж хэлэлцүүлнэ.
  • Хөтөлбөрийн дэд хорооны ахлагч нар тэнхимийн багш нарт өгөх хөтөлбөрийн хорооны оноог тус журмын хавсралт №3-т заасан хүснэгтээр гарган нэгтгэж хөтөлбөрийн хороонд ирүүлнэ.

Хөтөлбөрийн хорооны бүрэлдэхүүн

Хөтөлбөрийн дэд хорооны ахлагч нар