Эрдэм шинжилгээ, судалгааны хороо

Эрдэм шинжилгээ, судалгааны хорооны зорилго

Мандах их сургуулийн судалгааны ажлын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний чиглэлээр гаргасан эрдмийн зөвлөлтийн шийдвэрийг хангах, эрдэм шинжилгээний ажлын стандартын хэрэгжилтийг хангуулахад оршино.  

Эрдэм шинжилгээ, судалгааны хорооны чиг үүрэг

  • Мандах ИС-ийн судалгааны ажлын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх
  • Мандах ИС-ийн судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох
  • Судалгааны багийн ажиллах журмын хэрэгжүүлэлтийг хангах
  • Судлаачдын ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх
  • Мандах ИС-иас зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахад хамтран ажиллах
  • Эрдэм шинжилгээний стандартын хэрэгжилтийг хангах
  • Мандах ИС дээр хэрэгжиж байгаа болон багш нарын оролцож буй эрдэм шинжилгээ, судалгааны ажил, төсөл хөтөлбөрийн судалгааны ёс зүйн зөвшөөрлийн материалыг бэлтгэн эрдмийн зөвлөлд танилцуулж, дүгнэлт гаргуулах ажлыг зохион байгуулах
  • Судалгааны багуудаас ирүүлж буй саналыг судлан хэлэлцэж, сургуулийн удирдлага, алба нэгжүүдэд танилцуулж шийдвэрлүүлэх.

Эрдэм шинжилгээ, судалгааны хорооны бүтэц

Хорооны гишүүд