Багш, ажилтны хөгжлийн хороо

Захиргааны зөвлөлийн 2015.10.26-ны хурлаар Багш, ажилтны хөгжлийн хорооны ажиллах журмыг шинэчлэн, энэхүү хорооны зорилго, бүтэц, бүрэлдэхүүн, удирдлага зохион байгуулалт, чиг үүрэг болон үйл ажиллагааны горимыг тодорхойлж өгсөн. Багш, ажилтны хөгжлийн хороо нь багш ажилтны хөгжлийг дэмжихтэй холбоотой харилцааг зохицуулахад чиглэгдсэн үйл ажиллагаа явуулдаг. Багш, ажилтны хөгжлийн хороо нь БАХХ-ны дарга, захирлын ажлын алба болон Сургалтын чанар, хяналтын алба мөн тэнхим бүрээс төлөөлөл бүхий 12 гишүүнтэй үйл ажиллагаа зохион байгуулан явуулж байна.

Багш, ажилтны хөгжлийн хороо

Багш, ажилтны хөгжлийн хорооны зорилго

“Багш, ажилтны хөгжлийн хороо”-ны зорилго нь багшлах арга зүйн зөвлөгөө өгөх, багш ажилчдыг ажлын байран дээрээ тасралтгүй хөгжихөд дэмжлэг үзүүлэхэд оршино.

Багш, ажилтны хөгжлийн хорооны чиг, үүрэг

  • Багшийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, биелэлтийг хариуцаж ажиллах
  • Шинэ залуу багш, ажилтнуудыг дадлагажуулах, сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах
  • Сургалт, заах арга зүйн тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, уулзалт семинар зохион байгуулах
  • Багш, ажилтныг хөгжүүлэх журам боловсруулах
  • Сургалтын шинэ технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, дэлгэрүүлэх
  • Сургуулийн БАХХ-ны нэгдсэн төлөвлөгөөг гарган хэрэгжүүлэх
  • Багшийн хөгжлийн хөтөлбөрийн дагуу шаардлагатай сургалт, семинаруудыг зохион байгуулах
  • Багш, ажилтныг хөгжүүлэх талаар шаардлагатай саналыг боловсруулж, сургуулийн захиргаанд уламжлан шийдвэрлүүлэх
  • Багш, ажилтныг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах
  • Сургуулийн нэгдсэн тайлан, магадлан итгэмжлэлтэй холбоотой тайлан мэдээг нэгтгэхэд оролцох

Багш, ажилтны хөгжлийн хорооны бүтэц, үйл ажиллагааны бүдүүвч