“Science Hub” судалгаа шинжилгээний клубийн танилцуулга

Клубийн зорилго

Оюутан залуусын шинжлэх ухаанч, нотолгоонд суурилсан шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлж, судалгааны арга зүйн мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, оюутнуудын харилцан туршлага солилцох орчинг бүрдүүлж, хаана ч өрсөлдөхүйц судлаач болоход бэлтгэх


Клубийн үйл ажиллагаа

  • Байнгын сургалт
  • Оюутныг хөгжүүлэх үйл ажиллагаа
  • Судалгаа, шинжилгээний хэлэлцүүлэг

Клубийн гишүүн болсноор олж авах боломж

Судалгааны арга зүйн бүтэн жилийн системчилсэн сургалтад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой ба 90 хувиас дээш ирцтэй оролцсон тохиолдолд "Zaigal Research Institute"-ийн сертификат олгоно.

Дипломын ажил бичих судалгааны багт хамтарч оролцон, диплом бичих арга зүй, техникт бэлтгэгдэхээс гадна тусалсан оюутнуудад тодорхойлолт гаргаж өгнө.

Мэргэжлийн практик судалгаан дээр дадлагажих боломжтой.

Гишүүнчлэл

Судалгаа шинжилгээ хийх сонирхолтой, аливаад тууштай ханддаг оюутнуудад нээлттэй клуб болно. Эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөнд оролцож байсан бол давуу тал болно.

Клуб -д бүртгүүлэх

Удирдагч оюутан:                  Г. Мягмарсүрэн (НББ-Статистик 4 ангийн оюутан)

Клубийн зөвлөх багш           А.Наранцэцэг (Суурь шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхим)