“PLUS” оюутны клубийн танилцуулга

Клубийн зорилго

Клубийн эрхэм зорилго нь Мандах Их Сургуулийн эрхэм зорилгыг дээдэлж, оюутнуудыг өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэхийн сацуу тэдэнд эх оронч үзэл төлөвшүүлэхэд оршино. Оюутнуудад нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль, хүрээлэн буй орчиндоо ээлтэй үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх, ирээдүйн карьерийг эхлүүлэх үндэс суурийг тавихад тусална. Түүнчлэн бусад их дээд сургуулиудын харьяа клуб -ууд, Төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахад үргэлж нээлттэй байна.

Клубийн уриа: “Өнгө нэм, Хүч нэм, Итгэл нэм”


Клубийн үйл ажиллагаа

Байгаль, хүрээлэн буй орчиндоо ээлтэй үйл ажиллагаа явуулахтай холбоотой үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.

Байгальд ээлтэй хэрэглээний соёлыг төлөвшүүлэхэд багш оюутнуудын идэвх оролцоог нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах

Нийгэм, хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих

“PLUS” клубийн гишүүн болсноор Байгаль экологийн өргөн мэдлэгтэй болохоос гадна хог хаягдлыг ангилан ялгах, ангилсан хог хаягдал нь бидний үр хойч, дэлхий нийтэд ямар ач тустайг ойлгож, найз нөхөд бүх л хүмүүст энэхүү мэдлэг, хэрэглээг түгээн үлгэрлэж, байгаль дэлхийгээ хайрлах ухаанд суралцана.


Гишүүчлэл

Клубийн удирдах зөвлөл нь клубийн зүгээс явуулж буй үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, түүнийг хянах, төсвийг захиран зарцуулах, түүнд хяналт тавих эрх бүхий байгууллага мөн.

Клубийн удирдах зөвлөл нь клубийн дарга болон дэд даргаас гадна 10 гишүүнтэй байна.

Удирдах зөвлөлийн гишүүдийг удирдагч багш, клубийн дарга, дэд дарга нар сонгон шалгаруулж элсүүлнэ

“PLUS” клуб нь Мандах Их Сургуулийн бүх оюутнуудыг өөрийн гишүүн хэмээн үзнэ.

Оюутнуудад клубийн удирдах зөвлөлийн хурлаас бусад хурал нээлттэй.

Удирдах зөвлөлд 1-3 -р курсийн оюутнуудаас тус бүр 1-3 гишүүн авна сонгож авна.

 Клубд бүртгүүлэх:

Удирдагч оюутан:     Д.Болорцэцэг (НББ-Банк 2 ангийн оюутан)

Клубийн зөвлөх багш:     Б.Мөнхтуяа (Захиргааны ахлах ажилтан)