“IELTS Training” клубын танилцуулга

Клубийн зорилго

Тус клубын гишүүд англи хэлний хэлэхүйн чадварууд болох унших, бичих, сонсох, ярих чадваруудаа хөгжүүлж, мөн англи хэл сурсан, сайжирсан туршлагаасаа бусадтай хуваалцан, хамтран хөгжиж цаашид IELTS болон түүнтэй дүйцэхүйц англи хэлний шалгалтуудад бэлдэн, өөрсдийн хүссэн оноогоо авахад манай клубын зорилго оршино.


Клубийн үйл ажиллагаа

Клуб нь танхмын сургалтын үед долоо хоног бүр нэг удаа сургалт явуулж тус шалгалтанд бэлдэх чиглэл, зөвлөгөө, мэдлэг, туршлагаа хуваалцдаг.

Цар тахлын улмаас танхмын бус цахим сургалтын үед клубын үйл ажиллагаа Мүүдл цахим сургалтын системд үргэлжилж байна. Тус клубын цахим хичээлийн санг шалгалтанд бэлдэх болон англи хэлний үндсэн чадваруудыг хөгжүүлэх олон төрлийн сурах бичиг болон шалгалтын жишиг материалуудаар баяжуулсан.


“IELTS Training” клубын гишүүн болсноор олж авах боломж:

Энэхүү клубын гишүүд Мандах их сургуулийн оюутан байх хугацаандаа Мүүдл цахим сургалтын системийн клубын санд байгаа нөөцийг чөлөөтэй хэрэглэж өөрсдийгөө хөгжүүлэх, бусадтай харилцаж мэдлэг, туршлагаа солилцох эрх нь нээлттэй байна.Гишүүнчлэл: Хичээлийн жилд намар болон хаврын улирлын 3-4 дах долоо хоногт зохион байгуулагдах ба клуб сурталчилах өдөрлөгийн үеэр гишүүнээр  элсэх ба элсэлт авах хэлбэрийг зөвлөх багш болон клубын удирдах зөвлөл шийдэх бөгөөд клубт элсэх гишүүдийн хүсэлтийг харгалзан тодорхой шалгуур, шалгалтанд үндэслэн авах болно.

Бүртгүүлэх:

Удирдагч оюутан: Х.Гүлнур

Клубын зөвлөх багш: З.Тэлмүүн (Гадаад хэлний тэнхим)