Зорилго

Ахисан Түвшний Сургуулийн зорилго нь магистр, докторын сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг явуулж, шинжлэх ухаан, технологийн шинэ ололт амжилт, инновацийг практикт нэвтрүүлэх арга замыг тодорхойлох мэдлэг, чадвартай үндэсний болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх судлаачдыг бэлтгэх.

Зорилго

Зорилтууд

Зорилт 1. Танхим болон цахим сургалт хосолсон магистр, докторын сургалтыг чанартай явуулж, сургалт, судалгаа, практикийн гурвалсан холбоог хөгжүүлэх

Зорилт 2.  Ахисан түвшний мэргэжил дээшлүүлэх болон магистр, докторын хөтөлбөрт суралцах суралцагсдын тоог нэмэгдүүлэх, элсэлт, сургалт, төгсөлтийн үйл ажиллагааг зохион байгуулах

Зорилт 3. Хөдөлмөрийн зах зээлийн чиг хандлага болон оролцогч талуудын хэрэгцээ, үндэсний болон олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн сургалтын хөтөлбөрийг тасралтгүй сайжруулж,  магадлан итгэмжлүүлэх

Зорилт 4. Ахисан түвшний сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг сайжруулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хурал, их семинарыг зохион байгуулах

Зорилтууд